ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ЭЭЛЖИТ БАГА ХУРЛАА ЗОХИОН БАЙГУУЛАХ ГЭЖ БАЙНА

Огноо : 2014-02-18 04:48:54                        

 

Нийгмийн эрүүл мэндийн ээлжит бага хурлыг 2014 онд “ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ДАХЬ ЗАСАГЛАЛ” сэдвээр 2014 оны 9 дүгээр сард зохион байгуулахаар төлөвлөж байна.

Энэхүү ээлжит бага хурал нь Эрүүл мэндийн салбарын сайн засаглалыг хөгжлийн зорилт болгон авч үзэхэд бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч, тэдгээрийг хэрэгжүүлэгчдийн анхаарлыг хандуулах зорилгоор дараах сэдвүүдээр хэлэлцүүлэг явуулна.

Үүнд:

1.  Эрүүл мэндийн салбарын тэргүүлэх асуудлууд, үндэсний хэрэгцээнд нийцсэн бодлого, стратеги

2.    Эрүүл мэндийн салбарын санхүүжилт

3.    Эрүүл мэндийн салбарын хүний нөөц

4.    Эмийн бодлого

5.    Эрүүл мэндийн салбарын технологийн бодлого

6.    Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж

7.    Эрүүл мэндийн мэдээллийн тогтолцоо

8.    Тодорхой өвчнүүдийн хяналтын бодлого

9. Эрүүл мэндийн асуудалд оролцогч талуудын үүрэг, тэдгээрийн хоорондын харилцаа, менежмент

10.  Нийгмийн эрүүл мэндийн бусад асуудлууд

зэрэг сэдвээр боловсруулсан стратеги, бодлого, тэдгээрийн хэрэгжилт, хяналт, удирдлага, зохицуулалт,  төлөвлөлт зэрэг нь хариуцлагын тогтолцоотой хосолсон эсэх, бодлого стратегийн оновчтой байдал, хоорондын уялдаа, хийдэл зэрэг асуудлуудаар хийсэн судалгаа, дүгнэлт зэрэг болно.

Энэхүү бага хуралд дээр дурдсан сэдвээр илтгэл тавих, сонсох сонирхолтой хэн бүхэн оролцох боломжтой.

Та өөрийн хийсэн судалгаа, дүгнэлтийн талаарх мэдээллийг энэхүү хуралд хуваалцахыг хүсч байвал илтгэлийнхээ хураангуйг 2014 оны 8 дугаар сарын 1-ний дотор mphpa.mongolia@gmail.com хаягаар ирүүлнэ үү.

Илтгэлийн хураангуйд дараах шаардлагыг тавьж байна.

  1. Илтгэлийн хураангуй нь дээр дурдсан чиглэлээр үндэсний болон орон нутгийн түвшинд судалж дүгнэж, тайлбарласан, шийдвэрлэх арга замыг санал болгосон
  2. Илтгэлийн хураангуй  300 үгнээс хэтрэхгүй байх
  3. Илтгэлийн хураангуйг англи, монгол хэл дээр ирүүлэх
  4. Судлаачдын нэр, холбоо барих хаягийг тодорхой бичсэн байх
  5. Илтгэлийн хураангуй нь тухайн чиглэлээр анх удаа танилцуулагдаж байх ёстой.

Ирүүлсэн хураангуй дундаас тавигдах илтгэлийг сонгож, судлаачтай нь эргэн холбоо барих бөгөөд илтгэлд тавих шаардлагыг тухайн үед нь хүргүүлэх болно.                                                                                     

Хурлын бүртгэл 2014 оны 5 дугаар сарын 1-ээс 8 дугаар сарын 31-ний хооронд явагдах бөгөөд бүртгэлийн хураамж 60000 төгрөгийг МНЭММН-ийн Худалдаа хөгжлийн банк дахь 404096748 тоот дансанд бүртгүүлэгчийн овог нэр, төлбөрийн зориулалтыг хурлын бүртгэлийн хураамж гэж бичнэ.

Жич: Нийгэмлэгийн татвараа төлсөн гишүүд 45000 төгрөгөөр хуралд оролцох боломжтой.

Асууж тодруулах зүйлсийг 976-11-325190 тоот утас болон mphpa.mongolia@gmail.com хаягаар лавлана уу.

 

 

 

Copyright © 2007 . All Rights Reserved.