Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Залцбургийн семинар 2018

Залцбургийн тэтгэлэгт хөтөлбөрийн товч мэдээлэл

Хөтөлбөрийн эрхэм зорилго нь i) шилжилтийн үедээ байгаа улс орнуудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг дэмжих ii) эмч нарыг сургалтанд хамруулснаар чадваржсан эмч нарын тоог нэмэгдүүлэх iii) төгсөлтийн дараах эрүүл мэндийн боловсрол, сургалтыг шинжлэх ухаан, технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ мэдээллээр хангаж явуулах iv) эрүүл мэндийн мэргэжилтнүүдийг хүчирхэгжүүлэх юм.

Тус хөтөлбөр нь мэдлэг дээшлүүлэх семинар, туршлага солилцох дадлага, зайны сургалт, хүчин чадал бэхжүүлэх гэсэн гурван хэсгээс бүрдэнэ.

Залцбургийн мэдлэг дээшлүүлэх семинарын түншлэгчдэд дэлхийд нэр хүндтэй  Велл Корнеллийн их сургууль, түүний харьяа эмнэлгүүд, Филаделфийн Хүүхдйн эмнэлэг, Дьюкийн их сургуулийн анагаах ухааны төв, Колумбын их сургууль, Клевлэндийн эмнэл зүйн сан, Олон улсын байгууллагууд (ДЭМБ, Өвчний хяналт урьдчилан сэргийлэлтийн төв, Бөөр судлалын Европын холбоо) Австри Европын зөвлөхүүд хамтран ажилладаг тул дэлхийд өндөр чанартай сургалтанд тооцогддог.

Харин туршлага солилцох дадлагыг Веннийн эмнэлгийн холбоо, түүний харьяа эмнэлгүүд, Веннийн зарим эмнэлгүүд, Залцбургийн эмнэлэг, Австрийн зарим эмнэлгүүдэд хийгддэг бол зайны сургалтыг дээрх семинарын хамтрагчид улс орнуудад урилгаар очих, оnline хэлбэрээр зохион байгуулдаг.

Манай орны хувьд жил бүр 25-35 эмч тус хөтөлбөрт хамрагдаж, одоогийн байдлаар нийт давхардсан тоогоор 498 эмч хамрагдаад байна.

2018 онд зохиогдох ээлжит семинаруудын чиглэл

Жил бүр 35-45 семинар зарлагддаг ба энэ жилийн хувьд одоогийн байдлаар 37 чиглэлээр зарлагдсан. Семинарын чиглэл, огноо, өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг www.aaf-online.org хаягаар орж үзэх боломжтой.

 Эмчид тавигдах шаардлага

  • 45 хүртэлх насны Монгол улсын иргэн байх
  • Семинарын сэдвийн дагуу мэргэшсэн, диплом, лицензтэй байх
  • Одоо уг мэргэжлээрээ ажиллаж байгаа, мэргэжлийн сургалттай үйл ажиллагаа нь холбоотой байх
  • Англи хэлний зохих мэдлэгтэй байх

Семинарын тэтгэлэг

  • Сургалтын төлбөр
  • Залцбургт байх буудал, хоолны зардал
  • Замын зардлын тодорхой хувь (650 евро)
  • Семинарт оролцсоноор Австри улсад 3 сар хүртэлх хугацаагаар дадлага хийх эрх

Оролцогчоос гарах зардал

  • Шенгений визний төлбөр
  • Аян замын даатгал
  • Замын зардлын зөрүү

Семинарт бүртгүүлэх

Дээрх шаардлагыг хангасан эмч нар өөрсдийн чиглэлийн семинарт хамрагдахын тулд өргөдлийн маягтыг www.aaf-online.org /www.aaf-online.org-FELLOWSHIP-OMI Seminar-Dates & Topics 2018-Apply/ веб хуудас руу орж бүртгүүлэн, интернетээр бөглөнө. Асууж тодруулах зүйл байвал 325190 дугаарын утас, mphpa.mongolia@gmail.com хаягаар холбогдох боломжтой.

 Англи хэлний шалгалт

Семинарт бүртгүүлсэн эмч тухайн семинарынхаа өргөдөл хүлээж авах эцсийн хугацаа дууссанаас хойш 7 хоногийн дотор англи хэлний шалгалтыг заавал өгсөн байх ёстой. Тус шалгалтыг мэргэжлийн байгууллагатай хамтарч өдөр, цагаа товлосны дагуу өргөдөл гаргасан эмч нарт цахим хаягаар мэдээлнэ. Хэрэв IELTS and TOEFL-ийн оноотой (хугацаа нь хүчинтэй) бол англи хэлний шалгалт өгөх шаардлагагүй бөгөөд үүнийхээ баталгаагаа шалгалт зохион байгуулахаас өмнө ирүүлсэн байна. Харин та англи хэлний IELTS and TOEFL-ийн оноогүй л бол англи хэлний шалгалтыг заавал өгөх ёстой. Шалгалт өгөөгүй тохиолдолд тухайн семинарт тавигдах шаардлагыг бүрэн хангаагүй гэсэн үүднээс сонгогдохгүй болохыг анхаарна уу. (Англи хэлний шалгалтанд ирэхдээ иргэний үнэмлэх, баллуур, харандаа авчирна)

 

МОНГОЛЫН НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН НИЙГЭМЛЭГИЙН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ 2010-2015 ОНЫ ХЭРЭГЖИЛТИЙН ТҮРГЭВЧИЛСЭН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН

МНЭММН-ээс Стратеги төлөвлөгөөний 2010-2015 оны хэрэгжилтэнд үнэлгээ хийж амжилттай  дууслаа.

Тус түргэвчилсэн тайлангийн зорилго нь Монголын нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нийгэмлэгийн (МНЭММН) 2010-2015 оны стратеги төлөвлөлтийн хэрэгжилт хэрхэн хангагдсанд үнэлгээ хийхэд оршино. Үнэлгээний тайлан нь танилцуулга болон судалгааны хэсгүүдийг багтаасан үндсэн 2 бүлгээс бүрдэнэ.

Нэгдүгээр бүлэг буюу удиртгал хэсэгт байгууллагын танилцуулга, үнэлгээ хийх үндэслэл болон зорилгыг танилцуулж, хоёрдугаар бүлэгт үнэлгээний аргачлалыг тайлбарлалаа. Гуравдугаар бүлэгт баримт бичгийн болон асуумжийн аргын судалгаагаар гарсан үр дүнг танилцуулж, тайлангийн төгсгөлд судалгааны үр дүнд тулгуурлан хийсэн дүгнэлт, зөвлөмжийг боловсруулсан болно.
Та бүхэн түргэвчилсэн үнэлгээний тайланг [PDF] эндээс дарж үзнэ үү.

''Эрүүл мэнд, эдийн засагт учруулах архины дарамтыг судлах нь'' судалгааны ажлын тайланг хүргэж байна.

 

Нийгэмлэг нь Хууль зүйн яамны “Архидан согтуурахтай тэмцэх сан”-гийн дэмжлэгтэйгээр “Эрүүл мэнд, эдийн засагт учруулах архины дарамтыг судлах нь” судалгааны ажлыг 2015 оны 7-12 сарын хугацаанд амжилттай хийж дуусгалаа.

Судалгаанд архины хэрэглээний өнөөгийн байдалд дүгнэлт хийж, эрүүл мэнд, эдийн засагт учруулж буй дарамтыг шууд ба шууд бус зардлаар тооцоолж, анхан шатанд архидан согтуурахын эсрэг хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, цаашид архины хор уршигтай үр дагавар, нөлөөг бууруулахад анхаарах зүйлсийн талаар зөвлөмж боловсруулснаараа онцлог юм.

Та судалгааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл эндээс үзнэ үү.

2015 оны цахин сэтгүүлийн сүүлийн дугаарт тавтай морилно уу

Та бүхэн тус сэтгүүлээс нийгэмлэгийн хүрээнд болж буй үйл явдлууд, Анагаахын Шинжлэх Ухааны Төв Азийн сэтгүүлын нээлт, эрүүл хоолны жор, шинэ булан болох “Бүтээмжийн булан”–гийн талаар  эндээс  уншаарай!

http://us10.campaign-archive2.com/?u=e91b27bdc2b0d4da8133a1cb0&id=eb0236d950&e=[UNIQID]

Нийгэмлэгийн цахим сэтгүүлийн хоёр дахь дугаарт тавтай морилно уу!

Та бүхэн цахим сэтгүүлээс нийгэмлэгийн хүрээнд болж буй үйл явдлууд, сургалтууд, эрүүл хоолны жорын талаар унших боломжтой ба http://us10.campaign-archive2.com/?u=e91b27bdc2b0d4da8133a1cb0&id=d9da323152 линкээс уншина уу.

Нийгэмлэгийн анхны электрон сонин гарлаа

Нийгэмлэгийн анхны электрон сонинд тавтай морилно уу!

Тус сонинд нийгэмлэгийн хэрэгжүүлж буй үйл ажиллагаа болон цаашид хэрэгжүүлэх гэж буй үйл ажиллагаанууд багтсан болно. Та энэхүү мэдээллийг эндээс үзнэ үү.

Менторын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ

МНЭММН нь гишүүдийнхээ дунд менторын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ.

Хөтөлбөрийг 8 хүний бүрэлдэхүүнтэйгээр 10 сарын хугацаанд туршилт маягаар хэрэгжүүлж, үр дүнгээ тооцож үнэлснээр цаашид тус хөтөлбөрийг сайжруулж төлөвлөгөөтэйгээр ажиллаж байна.

Тус хөтөлбөрийн зорилго нь чадварлаг, туршлагатай гишүүдийнхөө нөөц бололцоог түшиглэн залуу гишүүдийнхээ мэргэжлийн хувьд өсөн нэмэгдэхэд дэмжлэг үзүүлэхээс гадна харилцан суралцах юм.

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ДАХЬ МАНЛАЙЛАЛ/МЕНЕЖМЕНТ сургалт

Нийгэмлэг нь "Эрүүл мэндийн салбар дахь манлайлал/менежмент" сургалтын хөтөлбөрийг боловсруулан, 2 кредиттэй сургалт зохион байгуулах эрхийг авсан.

Тус сургалтаар багаар ажиллахад манлайлах чадварын үүрэг, үр нөлөө, байгууллагын стратеги, зохион байгуулалт, үнэт зүйлс, үйл ажиллагаа, санхүүгийн менежментийн үндэс, хувь хүний зохион байгуулалт, үүрэг хариуцлагын талаар мэдлэгийг эзэмших болно.

Сургалтанд эрүүл мэндийн салбарын өөрийгөө хөгжүүлэх зорилготой бүхий л мэргэжилтнүүд хамрагдах ба үүнд байгууллагын удирдлага, хүний нөөцийн мэргэжилтэн, чанарын менежер, эмч, сувилагч зэрэг болно.

Сургалтын хөтөлбөрийг эндээс үзнэ үү.

 

 

Secondary Content

Анхдугаар бага хурал

Мэдээлэл

Зэргийн шалгалт