Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Архидан согтуурахаас сэргийлэх, хянах үйл ажиллагаанд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгох ухуулга нөлөөллийн ажил

Он: 2009

Зорилго: Архидан согтуурахаас сэргийлэх, хянах үйл ажиллагаанд шаардлагатай санхүүжилтийг эх үүсвэрийг бий болгох эрх зүйн орчин бүрдүүлэх талаар ухуулга, нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах

Зорилт:

  1. Архи, согтууруулах ундааны онцгой албан татварын хоёр хувийг Эрүүл мэндийг дэмжих санд төвлөрүүлэхийн ач холбогдлын талаар шийдвэр гаргагч нарыг нотолгоо, мэдээллээр хангах
  2. Архи, согтууруулах ундааны онцгой албан татварын хоёр хувийг Эрүүл мэндийг дэмжих санд төвлөрүүлэхийн ач холбогдлын талаар шийдвэр гаргагч нарын хандлагыг өөрчлөх

 
 

Үйл ажиллагаа:          

  1. Архи, согтууруулах ундааны хор уршиг, олон улсын туршлага, Монгол улс дахь өнөөгийн байдал, онцгой албан татварын хоёр хувийг Эрүүл мэндийг дэмжих санд төвлөрүүлэхийн ач холбогдлын талаар шийдвэр гаргагч нарт зориулсан мэдээллийн багц боловсруулах
  2. Улсын их хурал, Засгийн газрын гишүүдэд мэдээллийн багцыг хүргэх, ухуулга нөлөөллийн уулзалт зохион байгуулах
 
 

Гарах үр дүн:

 

  • Архи, согтууруулах ундааны онцгой албан татварын хоёр хувийг Эрүүл мэндийг дэмжих санд төвлөрүүлэх, Архидан согтуурахаас сэргийлэх, хянах үйл ажиллагаанд шаардлагатай эх үүсвэрийг бий болгох эрх зүйн орчин бүрдүүлэх талаар Улсын их хурал, Засгийн газрын гишүүдийн мэдлэг, хандлага дээшилнэ

 
 
 

Санхүүжүүлэгч байгууллага: Сайн санааны олон улсын төрийн бус байгууллагын сүлжээ, ДЭМБ

 
 
 

Төсөв:  4,320,000.00 төгрөг (IOGT $1,563.00 ам.доллар; ДЭМБ 2,100,000.00 төгрөг)

 
 

Хамтран ажиллагчид:  ЭМЯ, СЭМҮТ, НЭМГ, ХЗДХЯ, бусад ТББ-ууд

 

2009-09-04 01:33:44 Уншсан 3384 Хэвлэх

Secondary Content

Анхдугаар бага хурал

Мэдээлэл

Зэргийн шалгалт