Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

ХДХВ-ийн халдвар илрүүлэх сайн дурын зөвлөгөө, шинжилгээний үйлчилгээг сурталчлах багцыг боловсруулах

Он: 2008-2009

Зорилго: ХДХВ-ийн халдвар илрүүлэх сайн дурын зөвлөгөө, шинжилгээний сурталчилгааны багцыг боловсруулах замаар 2008-2009 оны кампанит ажлыг дэмжих

Зорилт:

  1. ХДХВ-ийн халдвар илрүүлэх сайн дурын зөвлөгөө, шинжилгээний лого, уриа, зорилтот хүн амын хувь хүний зан үйлд эерэг өөрчлөлт гаргахад чиглэсэн мэссэжүүд боловсруулах
  2. Эрүүл мэндийн газар, нэгдлүүдийн хөтөлбөрийн зохицуулагч, эмч нар зэрэг оролцогч талууд ХДХВ-ийн халдвар илрүүлэх сайн дурын зөвлөгөө, шинжилгээний үйлчилгээг цаашид сурталчлах үйл ажиллагаанд ашиглах, хэрэглэхэд хялбар сурталчилгааны багц боловсруулах

Үйл ажиллагаа:

  1. Холбогдох материалуудыг судлах, зорилтот хүн амын хэрэгцээг тогтоох суурь судалгаа хийх
  2. Брэнд лого, урианы загварын тус бүрийн 10 хувилбарыг боловсруулах
  3. Зорилтот бүлэгт чиглэсэн, зан үйлийг өөрчлөх мэссэжийг бүлэг тус бүрт тавыг боловсруулах
  4. Сайн дурын зөвлөгөө, шинжилгээний сурталчилгааны материалд хэрэглэгдэх 20 зураг цуглуулах, авах
  5. Мэдээллийн товхимол, зурагт хуудас, гудамжны самбар, power point илтгэл, сурталчилгааны хэрэгслүүд (хуанли, бал, аяга, малгай)
  6. Сонгогдсон лого, уриа, зураг, зорилтот 5 бүлэгт чиглэсэн мэссэжүүдтэй МСС-ны материалын загварыг урьдчилан сорих
  7. ХДХВ-ийн халдвар илрүүлэх сайн дурын зөвлөгөө, шинжилгээний сурталчилгааны багцыг эцэслэн боловсруулж, холбогдох бүх материалыг дижитал хэлбэрээр CD-д хуулж өгөх

Гарах үр дүн:

  • ХДХВ-ийн халдвар илрүүлэх сайн дурын зөвлөгөө, шинжилгээний үйлчилгээг сурталчлах лого, уриа болон зорилтот хүн амд чиглэсэн, хувь хүний зан үйлийг өөрчлөх, эерэг мэссэж бүхий МСС-ны материал, хэрэгслүүдийн загвартай ХДХВ-ийн халдвар илрүүлэх сайн дурын зөвлөгөө, шинжилгээг сурталчлах багцыг боловсруулна.

Санхүүжүүлэгч байгууллага: НҮБ-ын Хүүхдийн сан

Төсөв:  9,150,000.00 төгрөг

Хамтран ажиллагчид:  ТВ9 телевизийн маркетингийн алба

 

2009-09-04 01:28:21 Уншсан 3849 Хэвлэх

Secondary Content

Анхдугаар бага хурал

Мэдээлэл

Зэргийн шалгалт