Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ухуулга нөлөөллийн ажил

Он: 2007-2008

Зорилго:  Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулахад шийдвэр гаргагч нарын дэмжлэгийг авах

Зорилт:

  1. Эрүүл мэндийн зурагтай анхааруулгыг янжуур тамхины сав, баглаа боодолд тавих талаар шийдвэр гаргагч нарт зөв мэдээлэл хүргэж, хандлагыг нь өөрчлөх
  2. 100% тамхигүй орчин бүрдүүлэх, тамхины зар сурталчилгааг хориглох талаар шийдвэр гаргагч нарт зөв мэдээлэл хүргэж, хандлагыг нь өөрчлөх

Үйл ажиллагаа:

  1. Янжуур тамхины сав, баглаа боодолд тавигдах эрүүл мэндийн зурагтай анхааруулгын ач холбогдлыг хүүхэд, залуучуудын дунд үнэлэх судалгаа явуулах
  2. Тамхины хяналтын тухай МУ-ын хууль, эрүүл мэндийн зурагтай анхааруулгын ач холбогдол, бусад орны туршлага зэргийг багтаасан шийдвэр гаргагч нарт зориулсан ухуулга нөлөөлийн мэдээллийн багц боловсруулах
  3. Стандартчилал, хэмжилзүйн үндэсний зөвлөл, Хөдөө аж ахуй, Эрүүл мэндийн хороодын дарга, гишүүдтэй уулзаж, тэдний мэдлэг, хандлагыг өөрчлөх
  4. Дам тамхидалт, 100% тамхигүй орчин бүрдүүлэх, зар сурталчилгааг хориглох талаар ухуулга нөлөөллийн мэдээллийн багц боловсруулж, зурагт хуудас хэвлүүлэх
  5. Нийслэл, дүүргийн засаг даргын тамгын газар, нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, цагдаагийн газрын дарга, мэргэжилтнүүдтэй уулзаж 100% тамхигүй орчин бүрдүүлэх, зар сурталчилгааг хориглох талаар ухуулга нөлөөллийн ажил явуулах
  6. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дам тамхидалт, 100% тамхигүй орчин бүрдүүлэх, зар сурталчилгааг хориглох, эрүүл мэндийн зурагтай анхааруулгын талаарх зөв мэдээллийг хүн амд мэдээлэх
Гарах үр дүн:
  ·      Янжуур тамхины Монгол улсын стандарт (MNS 5024:2008)-д эрүүл мэндийн зурагтай анхааруулга орж батлагдан тамхины хяналтын тухай хуулийн заалт хэрэгжинэ

Санхүүжүүлэгч байгууллага: Эрүүл мэндийг дэмжих сан

Төсөв: 19,445,000.00 төгрөг

Хамтран ажиллагчид: ЭМЯ

 

2009-09-04 00:47:52 Уншсан 1859 Хэвлэх

Secondary Content

Анхдугаар бага хурал

Мэдээлэл

Зэргийн шалгалт