Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Нийгмийн эрүүл мэндийн магистрын сургалтын хөтөлбөрийг сайжруулах

Он:  2005-2007 

Зорилго:  Монголын НЭМС-ийн магистрын сургалтын хөтөлбөрийг гадаадын нэр хүндтэй НЭМС-тай хамтран олон улсын стандартад ойртуулан боловсруулах

Зорилт:

  1. Английн Бирмингхамын их сургуулийн Нийгмийн эрүүл мэнд, Эпидемиологийн тэнхмийн туслалцаатайгаар Монголын НЭМС-ийн магистрын сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах
  2. Тус сургуулийн багш нарын сургалтын хэрэгцээг тодорхойлж, тохирсон сургалтын хөтөлбөрийг төлөвлөж, хэрэгжүүлэх
  3. Багш оюутнуудад зориулсан шинэ агуулга, аргачлал бүхий ном, сургалтын материал боловсруулах
  4. Английн Бирмингхамын их сургуулийн нийгмийн эрүүл мэнд, эпидемиологийн тэнхимтэй хамтын ажиллагааны хөтөлбөр бий болгох, гадаад ба дотоодын нийгмийн эрүүл мэндийн байгууллага, агентлагуудтай харилцаа холбоогоо өргөжүүлэх
  5. НЭМС-ийн багш, магистрийн оюутны судалгааны ажлын чадавхийг сайжруулах
  6. НЭМС-ийн багш, магистрын оюутнуудын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх

Гарах үр дүн:

  1. НЭМ-ийн магистрын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах
  2. НЭМ-ийн багш нарын сургалтын хэрэгцээг үнэлж тохирсон сургалтуудыг дотоодод явуулах, олон улсын магистрын болон богино хэмжээний сургалтуудад багш нарыг сургах
  3. НЭМС-ийн номын санг англи болон монгол хэл рүү орчуулсан номоор баяжуулах
  4. Багш, оюутнуудын судалгааны чадавхийг сайжруулах зорилготойгоор тэтгэлэгт жижиг төслүүдийг хэрэгжүүлэх
  5. НЭМ-ийн сургалт явуулах талаар орон нутгийн болон олон улсын байгууллагуудтай эрдэм шинжилгээ, сургалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, дотоодын байгууллагуудаас цагийн багшийн тоог нэмэгдүүлэх
  6. Хичээлд англи хэл дээр ном, сургалтын материалын ашиглалтыг нэмэгдүүлэх. 

Санхүүжүүлэгч байгууллага:  Нээлттэй нийгэм хүрээлэн 

Төсөв:  $178,800 

Хамтран ажиллагчид:  Нийгмийн эрүүл мэндийн сургууль (ЭМШУИС), Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төв (Эрүүл мэндийн яам)

 

2009-08-27 08:35:07 Уншсан 1881 Хэвлэх

Secondary Content

Анхдугаар бага хурал

Мэдээлэл

Зэргийн шалгалт