Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Улаанбаатар хотын биеэ үнэлэгчдийн дунд хийсэн шуурхай үнэлгээ

Он: 2006

Зорилго:  Судалгааны зорилго нь Улаанбаатар хотод биеэ үнэлэх байдал ямар байгаад үнэлгээ хийж, биеэ үнэлэгчдийн байршлын зураглалыг гаргаж, эмэгтэй биеэ үнэлэгчид болон тэдний үйлчлүүлэгчдийн дунд ХДХВ-ийн халдвар тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар зөвлөмж гаргахад оршино.
Зорилт:

1.  Улаанбаатар хотын эмэгтэй биеэ үнэлэгчдийн байдалд дараах чиглэлээр үнэлгээ хийх:

  • Эмэгтэй биеэ үнэлэгчдийн баримжаалсан тоог тогтоох
  • Тэдгээрийн бүтэц зохион байгуулалтыг тодорхойлох
  • Биеэ үнэлэгчдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хэр хүртээмжтэй байгааг үнэлэх          

2.  Эмэгтэй биеэ үнэлэгчдэд чиглэсэн үйл ажиллагааны чиглэлийн талаар зөвлөмж боловсруулах

 

3. Улаанбаатар хотын биеэ үнэлэгчдийн байршлыг тогтоож, зураглалыг гаргах

 

Үйл ажиллагаа:

 

Мэдээллийг чанарын болон тооны янз бүрийн аргуудаар цуглуулсан: хэвлэлийн тойм, 100 ярилцлагат асуумж, 5-8 биеэ үнэлэгч оролцсон 4 бүлгийн ярилцлага, гол мэдээлэгчдээс ярилцлага авах, биеэ үнэлэгчдийн байрладаг газруудаар очих

 

Гарах үр дүн:

  • Улаанбаатар хот дахь биеэ үнэлэлтийн байдалд үнэлгээ өгөх
  • Биеэ үнэлэгчдийн байршлын зураглал гарах (олон нийтэд тараахгүй)

Биеэ үнэлэгчид болон үйлчлүүлэгдийн дунд цаашдын хэрэгжүүлэх хөтөлбөр, ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны талаар зөвлөмж гарах

 

Санхүүжүүлэгч байгууллага: ДОХ, Сүрьеэтэй тэмцэх Глобаль сан

 

 

 

Төсөв: 4309300

 
Хамтранажиллагчид:   Монголын ДОХ-той тэмцэх үндэсний сан

 

 

2007-08-07 11:01:17 Уншсан 2106 Хэвлэх

Secondary Content

Анхдугаар бага хурал

Мэдээлэл

Зэргийн шалгалт