Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Өрхийн эмнэлгээр дамжуулан сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийг нийгмийн амьдралд оролцуулах чадвар олгох

Он: 2006

Зорилго:  Хүн амын эрүүл мэндийг хамгаалан, бэхжүүлэхийн тулд мэргэжилтнүүдийн чадавхийг нэгтгэх, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар Монгол улсын нийгмийн эрүүл мэндийн тогтвортой хөгжлийг дэмжин ажиллах
Зорилт: 

1.      Өрхийн эмнэлгийн дэргэд сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн биеэ даасан, өөртөө арчтай байдлыг нь нэмэгдүүлэх сургалтын нэгж байгуулах

2.      Хорооны удирдлага, нийгмийн ажилтан, хэсгийн дарга нарт сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн нийгмийн өвөрмөц шаардлага, хэрэгцээний талаар ойлголт өгөх

3.      Сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн ар гэрийнхэнд тэднийг хэрхэн арчлан халамжлах, нийгмээс тусгаарлахын хор холбогдлыг ойлгуулах сургалт явуулах

4.      Нутаг дэвсгэрийн хүн амд сургалт сурталчилгаа явуулах замааар нийгэм хамт олонд тулгуурласан үйл ажиллагаанд татан оролцуулах

5.      Төслийн үр дүнг тооцож Сүхбаатар дүүргийн удирдлага, нийгмийн салбар хариуцсан хүмүүст мэдээлэл өгөх, төслийн үйл ажиллагааг сурталчлах 

Үйл ажиллагаа:

Үйлчлэх хүрээний хүн амын дундаас сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн судалгаа хийж, бие даах чадвар сул, бусдын асаргаанд байнга байдаг хүмүүсийг сонгон авч шаардлагатай сургалтад хамруулах хүний тоог тогтооно.
Мэргэжлийн байгууллага, хүмүүстэй хамтран тэдгээр хүмүүст зориулсан сургалтын хөтөлбөр, боловсруулна.
Тэдгээр хүмүүст амьдралын дадал хэвшил олгох сургалтын нэг өрөөг тохижуулна.

4.    Сургалтын материал, гарын авлага, сурталчилгааны материал боловсруулна.

5.    Өрхийн эмнэлгүүдийн 3 сувилагч, 1 эмчийг тэрхүү сургалтыг явуулах бэлтгэл сургалтад хамруулна. Үүнд мэргэжлийн байгууллага, хүмүүсээс дэмжлэг туслалцаа авна.

6.    Хорооны удирдлага, нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч нарт зориулсан 1 өдрийн сургалтын хөтөлбөр боловсруулна, сургалтыг явуулна.

7.    Сонгож авсан өвчтөний ар гэрийнхэнд 3 өдрийн сургалтын хөтөлбөр боловсруулж сургалтыг 4 удаа зохион байгуулна.

8.    Төслийн үр дүнг дүгнэх судалгааны асуумж боловсруулан судалгаа авч үр дүнг олон нийтэд мэдээлнэ.

Гарах үр дүн:

1.      Төрийн захиргааны байгууллагын жижиг нэгж болох 3 хороодын засаг дарга нар, нийгмийн ажилтнууд, 18 хэсгийн ахлагч нар тусгай хэрэгцээ, шаардлагатай хүмүүсийн эрүүл мэндийн болон нийгмийн асуудлын талаар ойлголттой болсноор сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн нийгэм, эрүүл мэндийн асуудалд хандах хандлага өөрчлөгдөнө.

2.      Сэтгэцийн эмгэгтэй 100 орчим хүний ар гэрийнхэн /ойролцоогоор 300 хүн/ тэднийг нийгмээс тусгаарлахгүй, гэр бүл, хамт олон дунд асарч хамгаалах, нийгмийн амьдралд оролцуулах талаар мэдлэгтэй болсноор өвчний сэдрэлт холдох, хүндрэл багасаснаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх тоо цөөрнө.

3.      Хороодын иргэдэд зориулсан сургалт, сурталчилгааг 12-оос доошгүй удаа зохиож, 3-4 төрлийн сурталчилгааны болон мэдээллийн товхимол хэвлүүлж тарааснаар сэтгэцийн өвчин эмгэгтэй хүмүүсийг ялгаварлан гадуурхах, ад шоо үзэх хандлага өөрчлөгдөн тэдэнд боломжийн хэрээр тусалдаг болно. 

Санхүүжүүлэгч байгууллага: Дэлхийн банк 

Төсөв: 5490 $

Хамтран ажиллагчид:   “Конвер” өрхийн эмнэлэг

 

2007-08-07 11:05:50 Уншсан 2959 Хэвлэх

Secondary Content

Анхдугаар бага хурал

Мэдээлэл

Зэргийн шалгалт