Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Улаанбаатар хотын өрхийн эмнэлгүүдийн эмч, сувилагчдын ёс зүйг сайжруулах сургалт явуулах

Он: 2006
 
Зорилго: Улаанбаатар хотын зарим өрхийн эмнэлгүүдэд эмч, ажилтнуудыг нь сургах замаар нээлттэй, ил тод, хариуцлагатай, ёс зүйтэй байдлыг дээшлүүлж, хүнд суртал, чирэгдэл үүсч байгаа нөхцлийг арилгахад чиглэсэн үйл ажиллагаа нэвтрүүлэх

Зорилт:

  1. Сонгогдсон өрхийн эмнэлгүүдийн нээлттэй, ил тод, ёс зүйтэй, хариуцлагатай, шуурхай, соёлч боловсон үйлчилгээний одоогийн байдал болон хүнд суртал, чирэгдэл үүсч буй нөхцлийг илрүүлэх
  2. Илэрсэн дутагдал, доголдлыг арилгах арга замыг төлөвлөж хэрэгжүүлэх, ингэхдээ тухайн байгууллагын ажилчдын шууд оролцоог хөхиүлэн дэмжих
  3. Энэ үйл ажиллагааг тогтмолжуулахын тулд тухайн өрхийн эмнэлгүүдийн үйлчлүүлэгч, олон нийтээс гадна дүүргүүдийн захиргааг татан оролцуулж дэмжиж, хяналт тавьдаг болгох зорилгоор сургалт явуулах

Үйл ажиллагаа: 

  1. Дүүрэг тус бүрээс 2 өрхийн эмнэлгийг сонгох
  2. Өрхийн эмнэлгүүдийн ажилчдын дунд өөрийн үйл ажиллагаанд үнэлгээ өгөх ярилцлагыг удирдамжийн дагуу явуулах
  3. Үйлчилгээ үзүүлэгчдийн үйл ажиллагаанд ажиглалт, дүн шинжилгээ хийх замаар бэрхшээл, доголдлыг илрүүлэх.
  4. Илэрсэн дутагдал, доголдлыг арилгах арга замыг төлөвлөж хэрэгжүүлэх
  5. Үйлчлүүлэгчдийн дунд ярилцлага зохион байгуулах, сэтгэл ханамжийн судалгаа авах
  6. Дүүргүүдийн удирдлагад хамтран боловсруулсан төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд нь болон энэ туршлагыг бусад өрхийн эмнэлгүүдэд нэвтрүүлэхэд удирдлагын дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн сургалт, мэдээлэл өгөх
  7. Үйл ажиллагаа тус бүрээр хяналт тавьж, төлөвлөгөөг эргэн нягтлах, дүгнэх
  8. Төслийн үйл ажиллагааг дүгнэж тайлан бичих
Гарах үр дүн:
  1. Сонгогдсон 12 өрхийн эмнэлэгт нээлттэй, ил тод байдал, эмч ажилчдын хариуцлага, ёс зүй, хүнд суртал, шуурхай, соёлч боловсон үйлчилгээний одоогийн байдал, тэдгээрийг арилгах үйл ажиллагааны төлөвлөгөө боловсрогдож, хэрэгжинэ.
  2. Үүнийг хэрэгжүүлэхэд тэдгээр өрхийн эмнэлгүүдийн ажилчид, үйлчлүүлэгч, орон нутгийн удирдлагын хамтын ажиллагаа сайжирна.
  3. Үйл ажиллагааныхаа ёс зүй, хариуцлагын алдаа дутагдлыг өөрсдөө илрүүлж, түүнийг арилгахад багаар ажиллах арга барилд суралцана.
  4. Энэ туршлага нь хямд төсөр, энгийн учраас орон нутгийн засаг захиргааны байгууллагаар нь дамжуулан бусад өрхийн эмнэлгүүдэд нэвтрүүлэх боломжийг бүрдүүлнэ.
  5. Эцсийн үр дүнд үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж сайжирч, байгууллагын өөрөө хөгжих чадвар бүрдэнэ.

Санхүүжүүлэгч байгууллага: НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр 

Төсөв:
2000000 ₮ 

Хамтран ажиллагчид: “Конвер” өрхийн эмнэлэг

 

2007-06-27 10:18:30 Уншсан 1823 Хэвлэх

Secondary Content

Анхдугаар бага хурал

Мэдээлэл

Зэргийн шалгалт