Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө, шийдвэрлэх арга зам

Энэхүү баримт бичиг нь цаашид сайжруулах боломжтой ажлын хувилбар юм. Баримт бичгийг мэдлэг мэдээлэл хуваалцах болон хэлэлцүүлэг өрнүүлэх зорилгоор боловсруулсан болно. Тус баримт бичгийн төсөлд багтсан судалгааны үр дүн, тайлбар болон дүгнэлтүүд нь зохиогчдын байр суурийг илэрхийлсэн бөгөөд НҮБ-ын Хүүхдийн сан болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын бодлого, үзэл бодлыг илэрхийлээгүй болно.

Тус тайланг Ирвин хот дах Калифорнийн Их сургуулийн профессор Руфус Эдвардс Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Монголын Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нийгэмлэгтэй хамтран боловсруулав. Мөн Калифорнийн Беркелейгийн Их сургуулийн профессор Кирк Смит, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны сайд асан Санжаасүрэнгийн Оюун, Нью Йорк дах НҮБ-ын Хүүхдийн сангийн Уур амьсгал болон орчны өөрчлөлт хариуцсан ахлах зөвлөх Алекс Хэйкэнс нарт үнэтэй санал, зөвлөгөө өгсөнд талархал илэрхийлж байна.

Тайланг НҮБ-ын Хүүхдийн Сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн эрүүл мэнд хариуцсан зөвлөх Базил Родригез, НҮБ-ын Хүүхдийн сангийн хүүхдийн хатгалгаа, суулгалт өвчнийг хариуцсан хөтөлбөрийн мэргэжилтэн Хаялнеш Тарекен, Монгол Улсын Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч Даваасамбуугийн Энхмаа, Монгол Улсын Эрүүл мэндийн шинжлэх ухааны Их сургуулийн багш, хүний их эмч, доктор Батмөнхийн Мөнхбат нар хянасан болно.

Тус тайлангийн Хавсралт 1, 2, 3-ыг Монголын Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нийгэмлэгийн гишүүн Алтангэрэлийн Энхжаргал, Балжиннямын Агни нарын гүйцэтгэсэн Түргэвчилсэн үнэлгээнд суурилан бэлтгэсэн болно. Энэхүү тайлан нь Улаанбаатар хотын агаарын бохирдлын хүүхдийн эрүүл мэндэд үзүүлж буй сөрөг нөлөөг багасгах арга хэмжээг авахад дэмжлэг үзүүлэх зорилготой НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Монгол Улс дах Хүүхэд ба орчны өөрчлөлт” төслийн хүрээнд хийгдсэн ажлуудын нэг юм.

Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү

 

2018-11-22 10:25:43 Уншсан 177 Хэвлэх

Secondary Content

Анхдугаар бага хурал

Мэдээлэл

Зэргийн шалгалт