Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Залцбургийн семинар 2018

Залцбургийн тэтгэлэгт хөтөлбөрийн товч мэдээлэл

Хөтөлбөрийн эрхэм зорилго нь i) шилжилтийн үедээ байгаа улс орнуудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг дэмжих ii) эмч нарыг сургалтанд хамруулснаар чадваржсан эмч нарын тоог нэмэгдүүлэх iii) төгсөлтийн дараах эрүүл мэндийн боловсрол, сургалтыг шинжлэх ухаан, технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ мэдээллээр хангаж явуулах iv) эрүүл мэндийн мэргэжилтнүүдийг хүчирхэгжүүлэх юм.

Тус хөтөлбөр нь мэдлэг дээшлүүлэх семинар, туршлага солилцох дадлага, зайны сургалт, хүчин чадал бэхжүүлэх гэсэн гурван хэсгээс бүрдэнэ.

Залцбургийн мэдлэг дээшлүүлэх семинарын түншлэгчдэд дэлхийд нэр хүндтэй  Велл Корнеллийн их сургууль, түүний харьяа эмнэлгүүд, Филаделфийн Хүүхдйн эмнэлэг, Дьюкийн их сургуулийн анагаах ухааны төв, Колумбын их сургууль, Клевлэндийн эмнэл зүйн сан, Олон улсын байгууллагууд (ДЭМБ, Өвчний хяналт урьдчилан сэргийлэлтийн төв, Бөөр судлалын Европын холбоо) Австри Европын зөвлөхүүд хамтран ажилладаг тул дэлхийд өндөр чанартай сургалтанд тооцогддог.

Харин туршлага солилцох дадлагыг Веннийн эмнэлгийн холбоо, түүний харьяа эмнэлгүүд, Веннийн зарим эмнэлгүүд, Залцбургийн эмнэлэг, Австрийн зарим эмнэлгүүдэд хийгддэг бол зайны сургалтыг дээрх семинарын хамтрагчид улс орнуудад урилгаар очих, оnline хэлбэрээр зохион байгуулдаг.

Манай орны хувьд жил бүр 25-35 эмч тус хөтөлбөрт хамрагдаж, одоогийн байдлаар нийт давхардсан тоогоор 498 эмч хамрагдаад байна.

2018 онд зохиогдох ээлжит семинаруудын чиглэл

Жил бүр 35-45 семинар зарлагддаг ба энэ жилийн хувьд одоогийн байдлаар 37 чиглэлээр зарлагдсан. Семинарын чиглэл, огноо, өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг www.aaf-online.org хаягаар орж үзэх боломжтой.

 Эмчид тавигдах шаардлага

  • 45 хүртэлх насны Монгол улсын иргэн байх
  • Семинарын сэдвийн дагуу мэргэшсэн, диплом, лицензтэй байх
  • Одоо уг мэргэжлээрээ ажиллаж байгаа, мэргэжлийн сургалттай үйл ажиллагаа нь холбоотой байх
  • Англи хэлний зохих мэдлэгтэй байх

Семинарын тэтгэлэг

  • Сургалтын төлбөр
  • Залцбургт байх буудал, хоолны зардал
  • Замын зардлын тодорхой хувь (650 евро)
  • Семинарт оролцсоноор Австри улсад 3 сар хүртэлх хугацаагаар дадлага хийх эрх

Оролцогчоос гарах зардал

  • Шенгений визний төлбөр
  • Аян замын даатгал
  • Замын зардлын зөрүү

Семинарт бүртгүүлэх

Дээрх шаардлагыг хангасан эмч нар өөрсдийн чиглэлийн семинарт хамрагдахын тулд өргөдлийн маягтыг www.aaf-online.org /www.aaf-online.org-FELLOWSHIP-OMI Seminar-Dates & Topics 2018-Apply/ веб хуудас руу орж бүртгүүлэн, интернетээр бөглөнө. Асууж тодруулах зүйл байвал 325190 дугаарын утас, mphpa.mongolia@gmail.com хаягаар холбогдох боломжтой.

 Англи хэлний шалгалт

Семинарт бүртгүүлсэн эмч тухайн семинарынхаа өргөдөл хүлээж авах эцсийн хугацаа дууссанаас хойш 7 хоногийн дотор англи хэлний шалгалтыг заавал өгсөн байх ёстой. Тус шалгалтыг мэргэжлийн байгууллагатай хамтарч өдөр, цагаа товлосны дагуу өргөдөл гаргасан эмч нарт цахим хаягаар мэдээлнэ. Хэрэв IELTS and TOEFL-ийн оноотой (хугацаа нь хүчинтэй) бол англи хэлний шалгалт өгөх шаардлагагүй бөгөөд үүнийхээ баталгаагаа шалгалт зохион байгуулахаас өмнө ирүүлсэн байна. Харин та англи хэлний IELTS and TOEFL-ийн оноогүй л бол англи хэлний шалгалтыг заавал өгөх ёстой. Шалгалт өгөөгүй тохиолдолд тухайн семинарт тавигдах шаардлагыг бүрэн хангаагүй гэсэн үүднээс сонгогдохгүй болохыг анхаарна уу. (Англи хэлний шалгалтанд ирэхдээ иргэний үнэмлэх, баллуур, харандаа авчирна)

 

Та бүртгүүлнэ үү. Бүртгэлгүй байна ... (66)

 

2017-05-14 05:10:31 Уншсан 102 Хэвлэх

Secondary Content

Анхдугаар бага хурал

Мэдээлэл

Зэргийн шалгалт