Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Гэр бүлийн сайн сайхны төлөө (Шинэ ном)

Эрэгтэйчүүдийн (болон эмэгтэйчүүдийн) гаргадаг хамгийн муухай зан авир болон зарим эрэгтэйчүүдийн нүүр тулахаас өөр аргагүй болсон нөхцөл байдлын уг шалтгаан нь архи дарсыг хэтрүүлэн хэрэглэх явдал юм. Хүнд хэцүү нөхцөлд ажиллах, ажил хөдөлмөр эрхлэхийн тулд өөр газарт шилжин суурьшиж улмаар ихэнх цагаа гэр бүлээсээ хол өнгөрөөх, ажилгүй болох болон үүнээс болж санаа зовох зэрэг нь зарим эрэгтэйчүүдийн хувьд архи дарс хэрэглэх шалтгаан нь болдог бөгөөд энэ тохиолдолд эрэгтэйчүүд бага зэрэг тайвшрахын тулд архи дарсыг хэрэглэдэг байна. 

Өмнөх үг

Эрэгтэйчүүд, Эршүүд байх болон Архи

ДАРС, КАШАСА (CACHAЗA буюу Бразилд өргөн хэрэглэгддэг согтууруулах ундааны нэр), РОМ ДАРС, ШАР АЙРАГ, ВАРИЖИ (WARIGI буюу Угандад хэрэглэдэг архины нэр): Ямар төрөл зүйл байхаасаа үл хамааран согтууруулах ундаа нь нийгмийн амьдралын салшгүй нэгэн хэсэг, хүмүүсийн зугаа цэнгэлийн нэгэн эх сурвалж болсон. Зарим үндэстэн ястны хувьд согтууруулах ундааны зарим төрөл зүйл нь уламжлалт хоол хүнсний нэгэн төрөл зүйл болж явдаг байна. Архи дарсыг хэтрүүлэн хэрэглэх нь эрэгтэйчүүдийн дунд илүү түгээмэл байдаг. Харамсалтай нь үүнийг “жинхэнэ эр хүн” болгож байдаг зүйлүүдийн нэг хэмээн үздэг явцуу ойлголт дэлхийн ихэнх улс орнуудад байдаг. Архи дарс хэрэглэгчдийн дийлэнх нь эрчүүд байдаг гэдгийг бид бүгд мэддэг. Түүнээс гадна архи дарс хэрэглэх нь тээврийн хэрэгслийг анхаарал болгоомжгүй жолоодох, эрсдэлтэй бэлгийн амьдрал, бусад эрэгтэйчүүд, хөвгүүд болон охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл зэрэг эрэгтэйчүүдийн ааш авирын талаархи залхмаар урт жагсаалттай байнга нэр холбогдож байдаг билээ. Бид олон улс орныг хамран туршилтын судалгаа хийсэн бөгөөд энэ судалгаанаас харахад жинхэнэ эр хүн байна, эршүүд байна гэдэг нь архи дарс хэрэглэх, бүр хэтрүүлэн хэрэглэх явдал юм гэсэн өрөөсгөл ойлголт согтууруулах ундаа хэрэглэдэг эрэгтэйчүүд болон хөвгүүдийн дунд түгээмэл байна.

Зарим эрэгтэйчүүдийн хувьд архи дарс хэрэглэх нь “юу ч хийсэн миний дур” хэмээх үзэж өөрсдийн “нэр хүнд”-ийг хамгаалах үйлдэл хийх тухайлбал айлган сүрдүүлэх болон хүч хэрэглэх замаар бусадтай бэлгийн харилцаанд орох, эцэг эх, хүүхдүүдийн эсрэг хүчирхийлэл үйлдэх зэрэг хэт туйлширсан, хэрцгий зан авир гаргах зөвшөөрлийг өөртөө өгч байгаа хэрэг юм. Бусад эрэгтэйчүүд “жинхэнэ эр хүн” сэтгэлийн хөдөлгөөнөө гаргах ёсгүй гэсэн баатарлаг маягийн үзэлтэй байдаг бөгөөд тэдний хувьд архи дарс хэрэглэх нь өөрийн жинхэнэ бодол санаа, дотоод сэтгэл хөдлөлөө илэрхийлэх боломж нь юм. Сэтгэлийн дарамтанд орсон, энгийн үед бусадтайгаа хүн ёсоор харьцан, харилцан ойлголцох чадваргүй эрэгтэйчүүдийн хувьд архи дарсыг их хэмжээтэйгээр хэрэглэн улмаар уйлах, сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлэн их ярих, үглэх зэрэг нь түгээмэл байдаг. Зарим газар эрэгтэй хүүхэд анх удаа бэлгийн харьцаанд орох болон согтууруулах ундаа хэрэглэснээр эр хүн болдог (зарим тохиолдолд энэ хоёр үйлдэл нь давхацдаг).

Эрэгтэйчүүдийн (болон эмэгтэйчүүдийн) гаргадаг хамгийн муухай зан авир болон зарим эрэгтэйчүүдийн нүүр тулахаас өөр аргагүй болсон нөхцөл байдлын уг шалтгаан нь архи дарсыг хэтрүүлэн хэрэглэх явдал юм. Хүнд хэцүү нөхцөлд ажиллах, ажил хөдөлмөр эрхлэхийн тулд өөр газарт шилжин суурьшиж улмаар ихэнх цагаа гэр бүлээсээ хол өнгөрөөх, ажилгүй болох болон үүнээс болж санаа зовох зэрэг нь зарим эрэгтэйчүүдийн хувьд архи дарс хэрэглэх шалтгаан нь болдог бөгөөд энэ тохиолдолд эрэгтэйчүүд бага зэрэг тайвшрахын тулд архи дарсыг хэрэглэдэг байна.

Энэтхэгт явуулсан саяхны нэг судалгаанаас харахад хангалттай орлого олж чаддаггүйгээсээ болж гэр бүлийнхэнтэйгээ уулзахаас санаа нь зовдог болон сэтгэлийн дарамтанд байдаг эрэгтэйчүүдийн хувьд архи дарсыг хэтрүүлэн хэрэглэх хандлага нь энгийн эрэгтэйчүүдтэй харьцуулахад хоёр дахин их байсан байна. Бусадтай хэвийн харилцаанд орох чадваргүй болон ажил эрхлэлтийн байдлаасаа шалтгаалан өөрөө өөрийгөө хүндэтгэн үзэх үзэлгүй болсон эрэгтэйчүүдийн хувьд орон нутгийн баар болон шар айрагны газар нь зарим тохиолдолд ажил хийдэггүй хэмээн өөрсдийг нь зэмлэхгүй байх найз нөхөд болон цагийг хамт өнгөрөөх хүн олох цорын ганц газар нь болдог байна.

Асуудлыг шийдвэрлэх нь тийм хялбар биш. Согтууруулах ундааг худалдаалах асуудалд хяналт тавих (худалдаалах цаг болон архи дарс худалдаалж буй дэлгүүрийг цөөрүүлэх гэх мэт) болон хүн амын дундах мэдлэгийг дээшлүүлсний үр дүнд нөхцөл байдал зарим талаар өөрчлөгдөж байна. Үүнээс гадна эршүүд/ эрэгтэйлэг байна гэдэг нь сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлэхгүй улмаар дотроо шаналж явах, архи дарс хэрэглэн согтуурхах болон бусдыг үл хайхран хариуцлага болгоомжгүй байна гэсэн үг биш, өөрөөр хэлбэл согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь таныг жинхэнэ эр хүн болгож байгаа хэрэг биш хэмээн тайлбарлах замаар эрэгтэйчүүд болон хөвгүүдтэй чин сэтгэлийн яриаг байн байн өрнүүлж байх нь маш оновчтой арга юм.
 

Гари Баркер

Олон улсын эмэгтэйчүүдийн судалгааны төвийн Жендэр, хүчирхийлэл болон хүний эрхийг хамгаалах асуудал эрхэлсэн захирал, Эрэгтэйчүүдийн оролцоо холбооны удирдах зөвлөлийн гишүүн
 
 

 

2011-03-24 00:53:53 Уншсан 4609 Хэвлэх

Secondary Content

Анхдугаар бага хурал

Мэдээлэл

Зэргийн шалгалт