Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Бүх гишүүдийн IV хурал

2009 оны 8-р сарын 28-ны өдөр Монголын нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нийгэмлэгийн бүх гишүүдийн IV хурал Бодь цамхагийн хурлын танхимд болж өнгөрөв.

Бүртгэлтэй 88 гишүүнээс 20 гишүүн гадаадад, 24 гишүүн хүндэтгэх шалтгааны улмаас оролцох боломжгүйгээ мэдэгдсэн бөгөөд хуралд нийт 23 гишүүн хүрэлцэн ирж, хурлын ирц 52% байв.

 

Хурлаар нийгэмлэгийн гүйцэтгэх захирал 2007-2009 оны үйл ажиллагааны тайланг тавьж, нийгэмлэгийн тэргүүн, удирдах болон хяналтын зөвлөлийг шинэчлэв. Нийгэмлэгийн удирдах зөвлөлд ДЭМБ-ын мэргэжилтэн Ж.Нарантуяа, НҮБ-ын ХДХВ/ДОХ-ын хамтарсан хөтөлбөрийг Монголд хариуцсан Д. Алтанчимэг нар улиран сонгогдож, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийг дэмжих хэлтсийн дарга Л.Оюун, Үндэсний ауюлгүй байдлын зөвлөлийн референт Ц.Бүжин, ЭМЯ-ны АХБ-ны төслийн зөвлөх Б.Цэвэлмаа, Сангийн яамны АХБ-ны төслийн зохицуулагч А.Болд, ЭМЯ, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн мэргэжилтэн Б.Цогтбаатар нар шинээр сонгодсноос А.Болд нийгэмлэгийн тэргүүнээр 2 жилийн турш ажиллахаар боллоо.

Харин ЭМЯ-ны АХБ-ны зөвлөх Ч.Оюун, ЭМШУИС-ийн НЭМ-ийн сургуулийн багш Ө.Ганчимэг, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Д.Болдмаа нар нийгэмлэгийн хяналтын зөвлөлөөр ажиллахаар сонгогдов. Хурлын үеэр 7 хүн нийгэмлэгт гишүүнээр элсэх хүсэлт гаргасан байна.

Нийгэмлэгийн гишүүдэд татвараа төлөх сануулга, мэргэжлийн ур чадвар, нийгэмлэгийн үйл ажиллагаанд оролцох боломжтой чиглэлийг тодруулсан асуумжийг боловсруулж явуулах, гишүүдийн талаарх мэдээний санг вебсайтад байрлуулахыг ажлын албанд даалгав. Удирдах зөвлөл нь нийгэмлэгийн нэр, дүрэмд өөрчлөлт оруулах, бүх гишүүдийн хурлыг жилд нэг удаа зохион байгуулах, гишүүдийг идэвхжүүлэх, хөгжүүлэх асуудлыг судлахаар боллоо.

 

2009-08-28 21:24:16 Уншсан 2987 Хэвлэх

Secondary Content

Анхдугаар бага хурал

Мэдээлэл

Зэргийн шалгалт