Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Бүх гишүүдийн III хурал

Огноо:
Цаг:
Байр:
Хянасан:
Хөтөлсөн:
Ирц:
2007 оны 6 сарын 16
11:00-14:40
“Мика” зочид буудлын Хурлын танхим
Хурлын дарга С.Төгсдэлгэр
Төслийн ажилтан Н. Хэрлэнчимэг
58 хувь
 

1. Хэлэлцэх асуудлыг батлах

Өөр санал гаргаагүй тул хэлэлцэх асуудлыг батлав.
 
2. Мэдээллийн хэсэг

Нийгэмлэгийн тэргүүн Ц. Бүжин бүх гишүүдийн II хурлаас хойш хийгдсэн 2005-2006 оны үйл ажиллагааны тайланг танилцуулав.
Хурлын дэгийн дагуу хяналтын зөвлөлийн гишүүн Б.Цэвэлмаа хяналтын зөвлөлийн хийсэн ажлын тайланг танилцуулав.
МНЭММН-ийн дүрэмд өөрчлөлт оруулах саналыг удирдах зөвлөлийн гишүүн Н.Сүмбэрзул танилцуулсны дараа гишүүд нийгэмлэгт гишүүнээр элсэх ба гишүүнээс чөлөөлөхөд баримтлах шалгуур, нийгэмлэгийн эд хөрөнгөтэй холбоотой худалдан авах, актлах, түрээслэх зэрэгт хяналт тавих, захиран зарцуулах асуудлаар санал солилцов.
Удирдах зөвлөлийн гишүүн С.Эвлэгсүрэн 2007-2015 онд хэрэгжүүлэх нийгэмлэгийн стратегийг танилцуулав. Эрхэм зорилго, хэтийн зорилго, зорилт, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, стратегийн төлөвлөгөө зэрэгт оруулсан өөрчлөлтүүдийг танилцуулсны дараа хэлэлцэх цаг бага байсан тул электрон шуудангаар гишүүдийн саналыг авч, удирдах зөвлөлөөр хэлэлцэн батлахаар болов.

3. Асуудал шийдвэрлэх хэсэг  

Санал хураалтаар нийгэмлэгийн дүрэмд дараах өөрчлөлтүүдийг оруулав:

1. 1.3.-т гишүүнчлэлийн асуудалд ” НЭМ мэргэжлийн болон бусад мэргэжлийн сонирхсон хүмүүсийг нэгтгэсэн” гэдгийг 51 хувийн саналаар

2. Стратегийн тулгуур зорилтуудад:
§    “НЭМ-ийн нотолгоонд тулгуурласан бодлого хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэхэд идэвхитэй оролцож, олон нийтийн оролцоог дэмжих.”

§    “МУ-ын эрүүл мэндийн салбарын мэргэжилтний НЭМ-ийн мэдлэг, чадвар, чадавхийг тасралтгүй дээшлүүлэх...”
§    “Хүн амын эрүүл мэндийг дэмжиж сайжруулахад хувь нэмэр оруулах..”
§    “МУ-ын хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалахад салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх” зэрэг заалтууд 100 хувийн саналаар 

3. Удирдах зөвлөлийн асуудалд:
§    5.2.2.7-т “..Нийгэмлэгийн эд хөрөнгө худалдах, худалдаж авах, түрээслэх, актлах зэрэг асуудлыг Удирдах зөвлөлийн гишүүд шийднэ. Үүнд 1-5 сая төгрөгийн зарцуулалтыг ердийн олонх /51 хувь/-оор, 5 саяас дээш төгрөгийн зарцуулалтыг удирдах зөвлөлийн 100 хувийн саналаар шийднэ.”
§    5.5.6-т “.түр болон байнгийн ажилтанг томилох буюу чөлөөлөх асуудлыг удирдах     зөвлөлөөр хэлэлцэж баталсны дараа тушаал гаргаж ажилд томилно. Ажилтны цалинг удирдах зөвлөлтэй тохиролцсоны үндсэн дээр тогтооно”-100 хувийн саналаар

4. Гүйцэтгэх захирлын асуудалд:

§    5.5.10-т Гүйцэтгэх захирал нь үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд 1 сараас доошгүй хугацааны өмнө зөвлөлд албан ёсоор мэдэгдэнэ, зөвлөл 1 сарын дотор хүн томилж чадаагүй тохиолдолд нийгэмлэгийн тэргүүн дараагийн хүнийг томилтол үүрэгт ажлыг хариуцна” гэсэн заалтад гишүүдийн 100 хувийн саналаар тус тус өөрчлөлт орууллаа.
 
Нийгэмлэгийн удирдах зөвлөлийн үйл ажиллагааг үргэлжлүүлэхэд хувь нэмрээ оруулах, залгамж халаа холбоог хадгалах зэргийг харгалзан Н.Сүмбэрзул, С.Төгсдэлгэр нарыг удирдах зөвлөлийн гишүүнээр хэвээр үлдээж, үлдсэн 5 гишүүнийг шинээр сонгохоор хуралд оролцогсдын 100 хувийн саналаар шийдвэрлэв.
 
Хурлын дарга тооллогын комиссын 3 гишүүнийг оролцогчдоос саналын хуудасны дугаараар санамсаргүй сонгох санал гаргаж гишүүд дэмжив. Тооллогын комисст Т.Болормаа, Нарантуяа, Мөнхдалай нар сонгогдов. Удирдах зөвлөлд нийт 27 саналын хуудас тоологдсоноос 3 хуудас хүчингүй болж Л.Өлзий-Орших 14, Алтанчимэг 12, Агни 11, Нарантуяа 9, Д.Жаргалсайхан 7 хүний санал авснаар удирдах зөвлөлд сонгогдов. Дараа нь удирдах зөвлөлийн 7 гишүүнээс нийгэмлэгийн тэргүүнийг сонгох нээлттэй санал хураалт болов.     
 
Санал хураалтын дүнд С.Төгсдэлгэр 22, Н.Сүмбэрзул 3, Д.Жаргалсайхан 2 санал авч олонхийн саналаар С.Төгсдэлгэрийг нийгэмлэгийн тэргүүнээр сонгов. Гишүүд нийгэмлэгийн үйл ажиллагааны талаар санал бодлоо хуваалцав.

 
Хурал 14:40-д тарав. Дэлгэрэнгүй [DOC]

 

2007-06-16 17:21:03 Уншсан 2151 Хэвлэх

Secondary Content

Анхдугаар бага хурал

Мэдээлэл

Зэргийн шалгалт