Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлээс сэргийлэх зөвлөгөө өгөх кредиттэй сургалт

Нийгэмлэг нь өвчтөн, үйлчлүүлэгчид зөвлөгөө өгөх чадвар олгох сургалтын хөтөлбөр, удирдамж, ширээний номыг тус тус боловсруулан гаргалаа. Энэхүү сургалт нь 2 өдөрт явагдаж, 2 кредит олгох юм.

Сургалт нь өрх, сумын эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч, нийгмийн ажилтнаас гадна мэргэшсэн (өрх, дотор, мэдрэл, дотоод шүүрэл, зүрх судас, сэргээн засал, хоол судлал, хөдөлгөөн засал, сэтгэц, сэтгэл зүйч, ахмад настан гэх мэт) мэргэжилтнүүдэд зориулагдсан.

Хүн амын эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болох халдварт бус өвчин нь хүмүүсийн амьдралын зан үйл, хэв маягтай шууд холбоотой байдаг учраас иргэдэд эрүүл зан үйлийг хэвшүүлэхийн тулд мэдээллийг зөв арга замаар хүргэж, зөв ойлгуулахас гадна зөвлөгөө өгөх мэргэжилтний харилцааны ур чадвар, дадлага чухал үүрэгтэй билээ. Иймд зөвлөгөө өгөх ур чадвар олгох сургалтыг ХБӨ-с сэргийлэх зөвлөгөө өгөх арга ажиллагаанд тулгуурласан тул сургалтад хамрагдсан мэргэжилтэн ХБӨ-с сэргийлэх мэдлэг чадварыг давхар эзэмших боломжтой ...

Сургалтад зориулан гаргасан зөвлөгөө өгөх удирдамж, ширээний ном нь дээрх чадварыг эзэмшихэд, үйлчлүүлэгчдээ үзүүлэн тайлбарлахад ашиглах практик ач холбогдолтой, энгийн, ойлгомжтой, эх үүсвэр болно. Эдгээр ном нь үйлчлүүлэгчид зөвлөгөө өгөхөд шаардлагатай бүхий л мэдээллийг (зохистой хооллолт, дасгал хөдөлгөөн, стресс, архи, тамхины хор хөнөөл зэрэг) агуулснаас гадна зөвлөгөө өгөх явцад мэргэжилтний анхаарвал зохих асуудлуудыг тусгаснаараа онцлог юм.

Сургалтын төлбөр нэг хүн 30000 төгрөг, удирдамж, ширээний номын хамт 30000 төгрөг болно. Энэхүү удирдамж, ширээний ном өрх, сумын эрүүл мэндийн төвийн номын санд байвал шаардлагатай үед мэргэжилтнүүд хэрэглэх боломжтой.

Сургалтыг бид орон нутагт очиж хийх боломжтой тул 325190 тоот утсаар болон mphpa.mongolia@gmail.com хаягаар холбогдон захиалгаа өгнө үү.

Сургалтын хөтөлбөрийг эндээс харна уу.

Сүхбаатар, Өмнөговь аймагт тус сургалтыг зохион байгууллаа

 

2014-08-04 01:12:41 2418 Хэвлэх

Secondary Content

Анхдугаар бага хурал

Мэдээлэл

Зэргийн шалгалт