Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Хөвсгөлчүүд түр оршин суугчдын асуудлаа шийдвэрлэж чадлаа

Өнөөдөр манай улсад  түр оршин суугчдын асуудал анхаарал татсаар байгаа боловч хэрхэн  шийдвэрлэх талаар дорвитой алхмууд хийгдэж байсангүй. Харин энэ  асуудлыг шийдвэрлэх ажлыг зоригтойгоор эхлүүлж, ханцуй шамлан ажиллаж, тодорхой үр дүнд хүрч буй  Хөвсгөлийн төрийн бус байгууллагууд, иргэдийн төлөөлөлдөө баяр хүргэе!

Иргэд хэрэгцээтэй тусламж үйлчилгээгээг хаана амьдарч байгаагаас үл хамааран авах ёстой ч түр оршин суугчид бүртгэлгүйн улмаас эрүүл мэндийн болон бусад салбарын үйлчилгээг авахад бэрхшээл тулгарсаар байгааг хэн хүнгүй мэдэж байгаа. Өөрөөр хэлбэл эдгээр хүмүүсийг бүртгэлжүүлснээр тэдэнд эрүүл мэндийн үйлчилгээг авахад төдийгүй бидний зорьж буй бүх нийтийн эрүүл мэндийн хамралтыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Манай нийгэмлэг нь  Дэлхийн банк, Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр” Монгол улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх” төслийн хүрээнд “Хамтын оролцоотой эрүүл мэндийн үйлчилгээ” төслийг Хөвсгөл аймагт орон нутгийн ТББ-уудтай хамтран,  иргэдийн оролцоотойгоор 2017 онд амжилттай хэрэгжүүллээ.

Уг төслийг Хөвсгөлийн хөгжил дэвшилд” төрийн бус байгууллага орон нутагтаа бие даан хэрэгжүүлсэн бөгөөд, бидний хувьд зөвлөн, чиглүүлэх үүргийг гүйцэтгэн ажилласан юм. Төслийн үр дүнг нэмэгдүүлэхэд аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар (ЭМГ), Нэгдсэн эмнэлэг,  Мөрөн сумын 5 өрхийн эрүүл мэндийн төв (ӨЭМТ), мөн “Хөвсгөлийн хөтөч”, “Хөвсгөл танин мэдэхүй”, “Гэрэлт сахиус”, “Шинэ төлөвлөгч” төрийн бус байгууллагууд, “Үжинпресс”, “Анар принт” ХХК зэрэг байгууллагуудын хувь нэмэр, оролцоо өндөр байсныг дурьдах нь зүйтэй.

Төслийн хүрээнд Хөвсгөл аймгийн түр оршин суугчдын бүртгэлийг тодорхой болгож, эрүүл мэндийн үйлчилгээнд бүрэн хамруулж, тэдэнд үйлчилгээ үзүүлсэн ӨЭМТ-ийн санхүүжилтийг нэмэгдүүлэх зорилгоор аймгийн ИТХ, Засаг дарга, ЗДТГ, 22 сум, тосгоны удирдлагууд, Мөрөн сумын 14 баг, ЭМГ, ӨЭМТ-үүд, сургууль, цэцэрлэг зэрэг холбогдох бүхий л байгууллагуудтай нягт хамтран ажилласны үр дүнд Мөрөн суманд 10 сараас дээш хугацаагаар түр амьдарсан 6782 иргэнийг тодорхой болгосон.

 

Эдгээр иргэдийн бүртгэлийг сум бүрээр эмхэтгэн цаас болон файл хэлбэрээр ЭМГ, ӨЭМТ-үүд, Мөрөн сумын  багийн засаг дарга нарт хүлээлгэн өгч, улмаар ИТХ-ын хурлаар “Түр оршин суугчдын талаар авах арга хэмжээний тухай” 138 дугаар тогтоол гаргуулснаар ӨЭМТ-үүд түр оршин суугчдад үйлчилгээ үзүүлсэн санхүүжилтээ авах эрх зүйн орчин бүрдэж, нийт долоон сая төгрөгийн санхүүжилтээ нэмж авсан байна.

 

Эдгээр түр оршин суугчдын асуудлыг шийдвэрлэснээр зөвхөн эрүүл мэндийн салбарт төдийгүй бусад салбарт ач тусаа өгсөн ажил болсныг талархалтайгаар өгүүлэхийг хүссэн бөгөөд энэхүү туршлагыг бусад аймаг орон нутгууд Хөвсгөл аймгийн туршлагаас судлан орон нутагтаа хэрэгжүүлэх боломж байгаа гэдгийг бид санал болгох үүднээс орууллаа.

 

Бүх гишүүдийн VI хурал

Монголын нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нийгэмлэг бүх гишүүдийн VI хурлыг 2015 оны 1 сарын 30-ны өдөр зохион байгуулсан.

Хурлаар 2012-2014 оны үйл ажиллагаа, санхүүгийн тайлан, хяналтын зөвлөлийн тайланг хэлэлцэн, нийгэмлэгийн дүрмэнд өөрчлөлт оруулж, удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгож батлав.

2012-2014 оны үйл ажиллагааны тайлан

2012-2014 оны санхүүгийн тайлан

Бүх гишүүдийн IV хурал

2009 оны 8-р сарын 28-ны өдөр Монголын нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нийгэмлэгийн бүх гишүүдийн IV хурал Бодь цамхагийн хурлын танхимд болж өнгөрөв.

Бүртгэлтэй 88 гишүүнээс 20 гишүүн гадаадад, 24 гишүүн хүндэтгэх шалтгааны улмаас оролцох боломжгүйгээ мэдэгдсэн бөгөөд хуралд нийт 23 гишүүн хүрэлцэн ирж, хурлын ирц 52% байв.

 

Бүх гишүүдийн III хурал

Огноо:
Цаг:
Байр:
Хянасан:
Хөтөлсөн:
Ирц:
2007 оны 6 сарын 16
11:00-14:40
“Мика” зочид буудлын Хурлын танхим
Хурлын дарга С.Төгсдэлгэр
Төслийн ажилтан Н. Хэрлэнчимэг
58 хувь
 
өмнөх 1 дараах

Secondary Content

Анхдугаар бага хурал

Мэдээлэл

Зэргийн шалгалт