Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Бидний тухай

Монголын нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтний нийгэмлэг нь 2001 байгуулагдсан бөгөөд 2002 албан ёсоор бүртгүүлэн Монгол улсын эрүүл мэндийн тогтолцоог эрүүл мэндийн анхан шатны тусламж, нийгмийн эрүүл мэндийн чиг баримжаатай болох хүчин чармайлтыг дэмжиж ажиллах зорилготой. МНЭММН нь анхаарлын гадна үлдсэн нийгмийн эрүүл мэндийн зарим асуудлуудыг практик, сургалт, судалгаа болон бодлогод цогц нөлөөлөх байдлаар ажиллахыг мөн чармайдаг юм.

МНЭММН нь 2014 оны 1 сарын байдлаар Монгол улсын нийгмийн эрүүл мэндийн төрөл бүрийн салбарт ажиллаж байгаа 163 гишүүнтэй, тэдгээрийн олонхи нь гадаад дотоодын нийгмийн эрүүл мэндийн сургуулиудын төгсөлтийн дараах сургалтаар өндөр боловсрол эзэмшсэн хүмүүс байдаг.  

МНЭММН нийгмийн эрүүл мэндийн асуудлыг сонирхдог, энэ чиглэлээр ажилладаг сэтгүүлч, хуульч, эдийн засагч, инженер, байгаль орчин зэрэг эрүүл мэндийн бус салбарын хүмүүсийг гишүүн болохыг хөхүүлэн дэмждэг.

Эрхэм зорилго
Хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалахад мэргэжилтний чадавхийг нэгтгэн, салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах замаар Монгол улсад нийгмийн эрүүл мэндийн тогтвортой хөгжлийг дэмжих

Хэтийн зорилго
Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн чадавхийг нэгтгэн 2015 он гэхэд олон улсын түвшинд ажиллах чадвартай нийгэмлэг болон хөгжсөнөөр «Эрүүл хүн ам-хөгжлийн үндэс» шүтэлцээг Монгол улсад цогцлоох үйлсийг манлайлна.   

Стратегийн зорилтууд
МНЭММН өөрийн зорилго зорилтоо биелүүлэхэд дараах стратегийн зорилтуудыг баримтлах болно. Үүнд:

  1. Нотолгоонд тулгуурласан нийгмийн эрүүл мэндийн бодлого хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэхэд идэвхитэй оролцон олон нийтийн оролцоог дэмжих;
  2. Монгол улсын эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийн нийгмийн эрүүл мэндийн мэдлэг чадварыг тасралтгүй дээшлүүлэхэд чармайж ажиллах;
  3. Хүн амын эрүүл мэндийг дэмжин сайжруулахад хувь нэмэр оруулах    
  4. Монгол улсын хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалахад салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх
     

 

 

2007-08-07 03:43:00 2271 Хэвлэх

Secondary Content

Анхдугаар бага хурал

Мэдээлэл

Зэргийн шалгалт