Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Дорноговь аймгийн хүн амын эрүүл мэндийн тойм үнэлгээ

 

Нийгэмлэг нь "Дорноговь аймгийн хүн амын эрүүл мэндийн тойм үнэлгээ"-г AREVA Монгол компанийн захиалгаар хийж, үр дүнгийн танилцуулах уулзалтыг хамтран ажиллагч байгууллагуудын дунд 2014 оны 11 сарын 7-ны өдөр ЭМЯ-ны хурлын танхимд зохион байгууллаа.

Тус үнэлгээний зорилго нь Дорноговь аймгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, хүн амын эрүүл мэндийн төлөв байдлын талаар сүүлийн 5 жилд хийгдсэн судалгаа шинжилгээ, статистик үзүүлэлт дээр үндэслэн баримт бичгийн той судалгаа гаргах юм.

Үнэлгээний товчлолыг англи, монгол хэлнээс үзнэ үү.

 

"Иргэдийн эрүүл мэндийн даатгалын талаарх мэдлэг, хандлага, хүлээлт" судалгаа

Тус нийгэмлэг нь Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр "Иргэдийн эрүүл мэндийн даатгалын талаарх мэдлэг, хандлага, хүлээлт" судалгааг хийж 2014 оны 1 сард хүлээлгэн өглөө. Энэхүү судалгаа нь эрүүл мэндийн даатгалын талаарх иргэдийн мэдлэг, эмнэлэгт хийлгэсэн эмчилгээ, үзлэг, шинжилгээний сэтгэл ханамжийн хандлага, эрүүл мэндийн даатгалын чиглэлээр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны хэрэгжилт, өнөөгийн эрүүл мэндийн тогтолцоог хэрхэн сайжруулах талаарх иргэдийн хүлээлт, санаа бодлыг судалсан.

Судалгааны тайлан

 

Орон нутгийн эрүүл мэндийн салбар дахь гадаад, дотоодын байгууллагуудын дэмжлэг, тусламжийн түргэвчилсэн үнэлгээг зохион байгууллаа

Монголын нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нийгэмлэг ДЭМБ-ын захиалгаар "Орон нутгийн эрүүл мэндийн салбар дахь гадаад, дотоодын байгууллагуудын дэмжлэг, тусламжийн түргэвчилсэн үнэлгээ"-г зохион байгууллаа. Тус үнэлгээний зорилго нь эрүүл мэндийн салбар дахь гадаад, дотоодын дэмжлэг, тусламжийг сүүлийн дөрвөн жилийн хугацаанд сонгогдсон газруудад бүртгэх, үнэлж дүгнэх, ингэснээрээ эрүүл мэндийн системийг цаашид бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.

Үнэлгээний тайлан-англи хэл дээр

 

Эрүүл мэндийн нийгмийн даатгалын тогтолцоотой улс орнуудын туршлагаас...

Нийгмийн Эрүүл Мэндийн Мэргэжилтнүүдийн Нийгэмлэгээс “Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж буйтай холбогдуулан эрүүл мэндийн нийгмийн даатгал хөгжсөн, амжилттай хэрэгжүүлж байгаа зарим улс орнуудын тогтолцооны талаарх мэдээллийг хуулийн төслийн хэлэлцүүлэгт нэмэр болгох зорилгоор энэхүү нийтлэлээр хүргэж байна.

Бид энд эрүүл мэндийн нийгмийн даатгалын тогтолцоог анх бий болгож дэлхий нийтэд таниулсан Холбооны Бүгд Найрамдах Герман улс (ХБНГУ), сүүлийн 30 гаруйхан жилийн хугацаанд ЭМД-ыг амжилттай хэрэгжүүлж, хүн амаа даатгалд бүрэн хамруулж чадсан Бүгд Найрамдах Солонгос улс (БНСУ) болон хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан манай улстай нийгэм, эдийн засаг, эрүүл мэндийн ижил тогтолцоотой байсан Бүгд Найрамдах Эстони улс (БНЭУ)-ын туршлага, жишээг сонгон авлаа.

Монгол улс хэзээ иргэдийн эрх ашигт нийцсэн эрүүл мэндийн даатгалын тогтолцоотой болох вэ?

Эрүүл мэндийн үйлчилгээ бол зах зээлийн сонгодог зарчмаар буюу эрэлт, нийлүүлэлтийн харьцаагаар зохицуулагддаггүй өвөрмөц зохицуулалт шаардсан үйл ажиллагаа гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг. Учир нь энэ харилцаанд орж байгаа иргэн болон эмч, эрүүл мэндийн байгууллага нь мэдээллийн тэнцвэргүй байдалд өөрөөр хэлбэл өвчтөн эмчээс байнга дутуу мэдлэг, мэдээлэлтэй байдаг учраас даатгалын байгууллага гэх мэт гуравдагч этгээд иргэний өмнөөс үйлчилгээг худалдан авах үүргийг гүйцэтгэх байдлаар улс орнууд зохицуулж ирсэн билээ. Иймээс эрүүл мэндийн даатгал нь даатгуулагч, даатгагч, үйлчилгээ үзүүлэгч гурван талын харилцан хамаарал бүхий нарийн уялдаанд үндэслэсэн тогтолцоо юм.

Эрүүл хүн Монголын хөгжлийн үндэс болохыг баталсан энгийн теором

Аливаа орны хөгжлийн түвшинг хүний хөгжлийн индекс (ХХИ)-ийг тодорхойлох замаар дүгнэж болдог. НҮБ-ээс тооцоолон дэлхийн улсуудыг хооронд нь бичиг үсэгт тайлагдсан хүн амын хувь, хүн амын дундаж наслалт, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) гэсэн нийгэм, эдийн засгийн тулгуур 3 үзүүлэлтийн дунджаар нь харьцуулдаг энэхүү жагсаалтыг саявтархан нээж үзвэл манай орон нилээн доохно буюу 195 орноос 115-д бүр хар тивийн хэдэн орны дотор “давхиж” явна. НҮБ-ийн гишүүн орнуудынхаа дунд хийсэн судалгааны 2007 оны дүн ийм байна.

Эрүүл мэндийн салбарын хөгжилд нэмэрлэх үг

Дэлхийн аль ч орны Эрүүл Мэндийн салбарын чадамж, нийгэм дэх нэр хүнд, үйл ажиллагааны үзүүлэлт,  хүн амын эрүүл мэндийн түвшинд шууд нөлөө үзүүлдэг хүчин зүйлд төрийн зүгээс эрүүл мэндийн салбарт зарцуулж байгаа төсөв хөрөнгийн хэмжээ (1), түүнийг хэрхэн, юунд зарцуулж байна вэ (2) гэсэн асуудлууд шийдвэрлэх нөлөөтэй байдаг. Энэ талаар товч ярилцъя.

1.Эрүүл мэндийн салбараа тр анхаарч чадаж байна уу?

өмнөх 1 дараах

Secondary Content

Анхдугаар бага хурал

Мэдээлэл

Зэргийн шалгалт