Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ДАХЬ МАНЛАЙЛАЛ/МЕНЕЖМЕНТ сургалт

Нийгэмлэг нь "Эрүүл мэндийн салбар дахь манлайлал/менежмент" сургалтын хөтөлбөрийг боловсруулан, 2 кредиттэй сургалт зохион байгуулах эрхийг авсан.

Тус сургалтаар багаар ажиллахад манлайлах чадварын үүрэг, үр нөлөө, байгууллагын стратеги, зохион байгуулалт, үнэт зүйлс, үйл ажиллагаа, санхүүгийн менежментийн үндэс, хувь хүний зохион байгуулалт, үүрэг хариуцлагын талаар мэдлэгийг эзэмших болно.

Сургалтанд эрүүл мэндийн салбарын өөрийгөө хөгжүүлэх зорилготой бүхий л мэргэжилтнүүд хамрагдах ба үүнд байгууллагын удирдлага, хүний нөөцийн мэргэжилтэн, чанарын менежер, эмч, сувилагч зэрэг болно.

Сургалтын хөтөлбөрийг эндээс үзнэ үү.

 

 

"Олон нийтийг идэвхжүүлэх, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулах арга зүй" сургалт

Сургалт нь олон нийттэй ажиллах, олон нийтийг хөгжүүлэх, олон нийтийн төлөөх түншлэл, олон нийтийг идэвхжүүлэх дэвшилтэт стратеги, түүнийг хэрэгжүүлэх хөтөлбөрийн төлөвлөлт, боловсруулалт, үнэлгээний талаар мэдлэг, дадлага олгоход чиглэгдсэн болно.

Тус сургалтыг Эрүүл аюулгүй байдлын индекс (ЭАБИ)-ийн шалгуур үзүүлэлтийн хэрэгжилтийг сайжруулахад Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран гэрээ байгуулсны үндсэн дээр Улаанбаатар хотын 9 дүүргийн 152 хорооны ажилчдад 2014 оны 9 сарын 12 сарын хооронд зохион байгуулж байна.

"Олон нийттэй харилцах арга зүй" сургалт

Энэхүү сургалт нь олон нийттэй үр дүнтэй харилцах, өөрсдийн хэрэгжүүлж буй үйл ажиллагааг хэрхэн үр дүнтэй, хүртээмжтэйгээр хүргэх, олон нийтийн оролцоог хангахад уламжлалт арга барилаас гадна орчин үеийн дэвшилтэт шинэлэг арга хэрэгслүүдийг оновчтойгоор хэрэглэхэд суралцана.

Тус сургалтыг Эрүүл аюулгүй байдлын индекс (ЭАБИ)-ийн шалгуур үзүүлэлтийн хэрэгжилтийг сайжруулахад Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран гэрээ байгуулсны үндсэн дээр Улаанбаатар хотын 9 дүүргийн 152 хорооны ажилчдад 2014 оны 9 сарын 12 сарын хооронд зохион байгуулж байна.

"Хөрс, ус, агаарын бохирдлоос сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох" сургалт

Сургалтаар орчны эрүүл мэндийн үндсэн ойлголтууд, агаар, ус, хөрсний бохирдол, химийн хортой бодисууд хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөхөөс гадна уур амьсгалын өөрчлөлт, түүнд дасан зохицох зэрэг сэдвүүд багтсан. Сургалтанд шаардлагатай гарын авлага хэвлэгдсэн.

Тус сургалтыг Эрүүл аюулгүй байдлын индекс (ЭАБИ)-ийн шалгуур үзүүлэлтийн хэрэгжилтийг сайжруулахад Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран гэрээ байгуулсны үндсэн дээр Улаанбаатар хотын 9 дүүргийн 152 хорооны ажилчдад 2014 оны 9 сарын 12 сарын хооронд зохион байгуулж байна.

 

2015 онд болох нийгмийн эрүүл мэндийн хурлууд

 

Нийгмийн эрүүл мэндийн дэлхийн 14 дэх конгресс 2015 оны 2 дугаар сарын 11-15-нд Энэтхэгийн Колката хотод зохион байгуулагдана.
Та бүхэн үүнтэй холбоотой мэдээллийг  http://www.14wcph.org/ сайт руу орж авна уу.

 

 

 

 

 

Хөдөлмөрийн эрүүл мэндийн олон улсын конгресс 2015 оны 5.31-6.5-ны өдрүүдэд Сөүл хотноо зохион байгуулагдана. Мэдээллийг http://www.icoh2015.org/kosha_eng_web/main/ хаягаар орж үзнэ үү.

ЭМЯ-наас Залцбургийн семинарыг дэмжиж ажиллах талаар харьяа төв эмнэлгүүд, тусгай мэргэжлийн төвийн дарга, захирал нарт зөвлөмж болголоо

Монголын эмч нарын чадавхийг дээшлүүлэх энэхүү сургалтад эмч нараа оролцуулахад байгууллагын зүгээс санхүүгийн дэмжлэг үзүүлэх, суралцсан мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг байгууллага, улсын түвшинд түгээх сургалт зохион байгуулахад идэвх санаачлагатай ажиллахыг удирдах ажилтнуудад зөвлөмж болгож байна.

ЭМЯ-ны зөвлөмжийг та эндээс үзнэ үү

Залцбургийн семинар

 Залцбургийн тэтгэлэгт хөтөлбөрийн товч мэдээлэл

Хөтөлбөрийн эрхэм зорилго нь i) шилжилтийн үедээ байгаа улс орнуудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг дэмжих ii) эмч нарыг сургалтанд хамруулснаар чадваржсан эмч нарын тоог нэмэгдүүлэх iii) төгсөлтийн дараах эрүүл мэндийн боловсрол, сургалтыг шинжлэх ухаан, технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ мэдээллээр хангаж явуулах iv) эрүүл мэндийн мэргэжилтнүүдийг хүчирхэгжүүлэх юм.

Тус хөтөлбөр нь мэдлэг дээшлүүлэх семинар, туршлага солилцох дадлага, зайны сургалт, хүчин чадал бэхжүүлэх гэсэн гурван хэсгээс бүрдэнэ.

Залцбургийн мэдлэг дээшлүүлэх семинарын түншлэгчдэд дэлхийд нэр хүндтэй  Велл Корнеллийн их сургууль, түүний харьяа эмнэлгүүд, Филаделфийн Хүүхдйн эмнэлэг, Дьюкийн их сургуулийн анагаах ухааны төв, Колумбын их сургууль, Клевлэндийн эмнэл зүйн сан, Олон улсын байгууллагууд (ДЭМБ, Өвчний хяналт урьдчилан сэргийлэлтийн төв, Бөөр судлалын Европын холбоо) Австри Европын зөвлөхүүд хамтран ажилладаг тул дэлхийд өндөр чанартай сургалтанд тооцогддог.

Харин туршлага солилцох дадлагыг Веннийн эмнэлгийн холбоо, түүний харьяа эмнэлгүүд, Веннийн зарим эмнэлгүүд, Залцбургийн эмнэлэг, Австрийн зарим эмнэлгүүдэд хийгддэг бол зайны сургалтыг дээрх семинарын хамтрагчид улс орнуудад урилгаар очих, оnline хэлбэрээр зохион байгуулдаг. .

Манай орны хувьд жил бүр 20-30 эмч тус хөтөлбөрт хамрагдаж, одоогийн байдлаар нийт давхардсан тоогоор 464 эмч хамрагдаад байна.

2015 онд зохиогдох ээлжит семинаруудын чиглэл

Жил бүр 35-45 семинар зарлагддаг ба энэ жилийн хувьд одоогийн байдлаар 34 чиглэлээр зарлагдсан. Семинарын чиглэл, огноо, өргөдөл хүлээн авах эцсийн хугацааг хүснэгтээс харна уу. Мөн дэлгэрэнгүй мэдээллийг www.aaf-online.org хаягаар орж үзэх боломжтой.
Та семинарын чиглэлүүдийг эндээс харна уу. 

 Эмчид тавигдах шаардлага

  • 45 хүртэлх насны Монгол улсын иргэн байх
  • Семинарын сэдвийн дагуу мэргэшсэн, диплом, лицензтэй байх
  • Одоо уг мэргэжлээрээ ажиллаж байгаа, мэргэжлийн сургалттай үйл ажиллагаа нь холбоотой байх
  • Англи хэлний зохих мэдлэгтэй байх

Семинарын тэтгэлэг

  • Сургалтын төлбөр
  • Залцбургт байх буудал, хоолны зардал
  • Замын зардлын тодорхой хувь(800 хүртэлх ам.доллар)
  • Семинарт оролцсоноор Австри улсад 3 сар хүртэлх хугацаагаар дадлага хийх эрх
Оролцогчоос гарах зардал
  • Шенгений визний төлбөр
  • Аян замын даатгал
  • Замын зардлын зөрүү

Семинарт бүртгүүлэх

Дээрх шаардлагыг хангасан эмч нар өөрсдийн чиглэлийн семинарт хамрагдахын тулд өргөдлийн маягтыг www.aaf-online.org /www.aaf-online.org-FELLOWSHIP-OMI Seminar-Dates & Topics 2014-Apply/ веб хуудас руу орж бүртгүүлэн, интернетээр бөглөнө. Асууж тодруулах зүйл байвал 325190 дугаарын утас, mphpa.mongolia@gmail.com хаягаар холбогдох боломжтой.

 Англи хэлний шалгалт

Семинарт бүртгүүлсэн эмч тухайн семинарынхаа өргөдөл хүлээж авах эцсийн хугацаа дууссанаас хойш 7 хоногийн дотор англи хэлний шалгалтыг заавал өгсөн байх ёстой. Тус шалгалтыг мэргэжлийн байгууллагатай хамтарч өдөр, цагаа товлосны дагуу өргөдөл гаргасан эмч нарт цахим хаягаар мэдээлнэ. Хэрэв IELTS and TOEFL-ийн оноотой (хугацаа нь хүчинтэй) бол англи хэлний шалгалт өгөх шаардлагагүй бөгөөд үүнийхээ баталгаагаа шалгалт зохион байгуулахаас өмнө ирүүлсэн байна. Харин та англи хэлний IELTS and TOEFL-ийн оноогүй л бол англи хэлний шалгалтыг заавал өгөх ёстой. Шалгалт өгөөгүй тохиолдолд тухайн семинарт тавигдах шаардлагыг бүрэн хангаагүй гэсэн үүднээс сонгогдохгүй болохыг анхаарна уу. (Англи хэлний шалгалтанд ирэхдээ иргэний үнэмлэх, баллуур, харандаа авчирна)

 

 

 

 

 

 

 

 

өмнөх 1 дараах

Secondary Content

Анхдугаар бага хурал

Мэдээлэл

Зэргийн шалгалт