Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

"Нярайн тусламж, үйлчилгээ" сургалт

Он: 2009

Зорилго: Монголын нярайн эмч нарын мэдлэг, чадварыг дээшлүүлэх

Зорилт:

  1. Зальцбургийн олон улсын анагаахын семинарыг Монгол улсад зохион байгуулах
  2. Нярайн тусламж, үйлчилгээний олон улсын тэргүүн туршлагыг хөдөө орон нутгийн болон нийслэлийн нярайн эмч нартай хуваалцах

Архидан согтуурахаас сэргийлэх, хянах үйл ажиллагаанд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгох ухуулга нөлөөллийн ажил

Он: 2009

Зорилго: Архидан согтуурахаас сэргийлэх, хянах үйл ажиллагаанд шаардлагатай санхүүжилтийг эх үүсвэрийг бий болгох эрх зүйн орчин бүрдүүлэх талаар ухуулга, нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах

Зорилт:

  1. Архи, согтууруулах ундааны онцгой албан татварын хоёр хувийг Эрүүл мэндийг дэмжих санд төвлөрүүлэхийн ач холбогдлын талаар шийдвэр гаргагч нарыг нотолгоо, мэдээллээр хангах
  2. Архи, согтууруулах ундааны онцгой албан татварын хоёр хувийг Эрүүл мэндийг дэмжих санд төвлөрүүлэхийн ач холбогдлын талаар шийдвэр гаргагч нарын хандлагыг өөрчлөх

ХДХВ-ийн халдвар илрүүлэх сайн дурын зөвлөгөө, шинжилгээний үйлчилгээг сурталчлах багцыг боловсруулах

Он: 2008-2009

Зорилго: ХДХВ-ийн халдвар илрүүлэх сайн дурын зөвлөгөө, шинжилгээний сурталчилгааны багцыг боловсруулах замаар 2008-2009 оны кампанит ажлыг дэмжих

Зорилт:

  1. ХДХВ-ийн халдвар илрүүлэх сайн дурын зөвлөгөө, шинжилгээний лого, уриа, зорилтот хүн амын хувь хүний зан үйлд эерэг өөрчлөлт гаргахад чиглэсэн мэссэжүүд боловсруулах
  2. Эрүүл мэндийн газар, нэгдлүүдийн хөтөлбөрийн зохицуулагч, эмч нар зэрэг оролцогч талууд ХДХВ-ийн халдвар илрүүлэх сайн дурын зөвлөгөө, шинжилгээний үйлчилгээг цаашид сурталчлах үйл ажиллагаанд ашиглах, хэрэглэхэд хялбар сурталчилгааны багц боловсруулах

Өрхийн эмнэлгээр дамжуулан сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийг нийгмийн амьдралд оролцуулах чадвар олгох

Он: 2008-2009

Зорилго: Өрхийн эмнэлгээр дамжуулан сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийг нийгмийн амьдралд оролцуулах чадвар олгох

Монголын НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын ажилтнуудын ХДХВ/ДОХ-ын талаарх суурь судалгаанд дүн шинжилгээ хийж, тайлан бичих

Он: 2008

Зорилго: НҮБ-ын ХДХВ/ДОХ-ын сургалтын стратегийг үр дүнтэй төлөвлөх, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох

Зорилт:

  1. Монголын НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын ажилтнуудын БЗДХ/ХДХВ/ДОХ-ын талаарх мэдлэг, хандлага, дадлын өнөөгийн байдлыг үнэлэх
  2. НҮБ-ын ажилтнуудын БЗДХ/ХДХВ/ДОХ-ын талаарх мэдээллийн хэрэгцээг тогтоох

Монгол улсад бэлгэвчийн цогц хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгцээний шуурхай үнэлгээ

Он: 2007-2008

Зорилго:  Монгол улсад бэлгэвчийн цогц хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлага, нэн тэргүүнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг тогтоох

Зорилт: 

  1. Эрэгтэй, эмэгтэй бэлгэвчийн хангамж, хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг оролцогч талуудыг тодорхойлох, оролцуулах
  2. Манай улсын бэлгэвчийн хангамж, хэрэглээг нэмэгдүүлэх үйл ажиллагааны өнөөгийн байдлын зураглалыг гаргах
  3. Бэлгэвчийн хэрэглээг дэмжиж байгаа болон хязгаарлаж буй хүчин зүйлсийг тогтоох
  4. Бэлгэвчийн цогц хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлага, нэн тэргүүнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг тогтоох

Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ухуулга нөлөөллийн ажил

Он: 2007-2008

Зорилго:  Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулахад шийдвэр гаргагч нарын дэмжлэгийг авах

Зорилт:

  1. Эрүүл мэндийн зурагтай анхааруулгыг янжуур тамхины сав, баглаа боодолд тавих талаар шийдвэр гаргагч нарт зөв мэдээлэл хүргэж, хандлагыг нь өөрчлөх
  2. 100% тамхигүй орчин бүрдүүлэх, тамхины зар сурталчилгааг хориглох талаар шийдвэр гаргагч нарт зөв мэдээлэл хүргэж, хандлагыг нь өөрчлөх

“Олон нийтийн хэрэгцээг оролцооны аргаар үнэлэх нь” сэдэвт сургалтыг Монголын ДОХ-той тэмцэх үндэсний сантай хамтран төрийн бус байгууллагуудад явуулах

Он: 2007 он

Зорилго: 3 өдрийн сургалтаар оролцогчид хөтөлбөрийг боловсруулах үйл явцын хэсэг болох тэдний хамтын ажиллагаанд тулгуурлан хэрэгцээг тодорхойлоход туслах арга барил, чадвар эзэмшиж, гарын авлагаар хангагдана. Сургалтын үеэр оролцогчид БЗДХ, ДОХ/ХДХВ-д хамаарах асуудлуудыг судлах, бэлгийн эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах, хамтын ажиллагааг дэмжих үйл ажиллагаа болон хөтөлбөр боловсруулж, хэрэгцээг тодорхойлоход олон нийтийн оролцоо үнэтэй хувь нэмэр оруулдаг талаар хэлэлцэнэ.

Нийгмийн эрүүл мэндийн магистрын сургалтын хөтөлбөрийг сайжруулах

Он:  2005-2007 

Зорилго:  Монголын НЭМС-ийн магистрын сургалтын хөтөлбөрийг гадаадын нэр хүндтэй НЭМС-тай хамтран олон улсын стандартад ойртуулан боловсруулах

Эрүүл монгол хүн

Жил: 2007

Зорилго:  “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлэх энгийн, үр дүнтэй, хямд төсөр арга замыг судалж үзсэний үндсэн дээр нотолгоонд суурилсан баримт  бүхий санал боловсруулах

НЭМ-ийн түгээмэл нэр томъёоны тайлбар толь бичгийг Монгол хэл дээр боловсруулах

Он: 2004-2007

Зорилго: Үндэсний хэмжээнд өргөн хэрэглэгдэх НЭМ-ийн тодорхойлолт, нэр томъёо бүхий толь бичгийг орчуулах

Эрүүл мэндийн салбарын шинэчлэл ба тогтвортой санхүүжилт сэдэвт үлгэр жишээ сургалтыг Монгол улсад зохион байгуулах

Он: 2006, 2007

Зорилго: Монгол улс эрүүл мэндийн салбарын шийдвэр гаргагчид, удирдах ажилтнуудад шинэчлэлийн янз бүрийн хувилбаруудын давуу болон сул талыг үнэлж, эрүүл мэндийн салбар дахь шинэчлэлийн парадигм, тулгарч буй бэрхшээлийн талаар нийтлэг ойлголттой болгож чадавхийг бэхжүүлэх

Өрхийн эмнэлгээр дамжуулан сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийг нийгмийн амьдралд оролцуулах чадвар олгох

Он: 2006

Зорилго:  Хүн амын эрүүл мэндийг хамгаалан, бэхжүүлэхийн тулд мэргэжилтнүүдийн чадавхийг нэгтгэх, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар Монгол улсын нийгмийн эрүүл мэндийн тогтвортой хөгжлийг дэмжин ажиллах

Иод дутлын эмгэгтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, үр нөлөөллийн үнэлгээ хийх

Жил: 2006
Зорилго: Монгол Улсын засгийн газрын “Иод дутлын эмгэгтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийн 2-р шатны үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнг хүн амын эрүүл мэнд, нийгэм эдийн засагт үзүүлсэн үр нөлөөг цогц байдлаар үнэлэх
Зорилт:
  1. Иод дутлын эмгэгтэй тэмцэх үйл ажиллагааны ололт амжилт, үр дүн, сургамж, иод дутлын эмгэгээс бүрэн ангижрах чиглэлээр цаашид зохион байгуулах үйл ажиллагааны чиглэл тодорхойлоход цогц үнэлгээ хийх
  2. Монгол улсад ИДЭ-тэй тэмцэх хөтөлбөр хэрэгжүүлсэнээр хүн амын эрүүл мэнд, нийгэм, эдийн засагт үзүүлсэн үр дүгийн болоод үр нөлөөллийн үнэлгээг олон улсын түвшинд хэрэглэж буй үнэлгээний стандарт арга, арга зүйг ашиглан цогц байдлаар хийж гүйцэтгэнэ.
  3. ИДЭ-тэй тэмцэх үндэсний шинэчилсэн хөтөлбөрийн дунд шатны болон хөтөлбөр хэрэгжиж дуусах үеийг шалгуур үзүүлэлт тус бүрээр хүрэх түвшинг бодит байдалтай харьцуулан үнэлгээ дүгнэлт өгнө.

Улаанбаатар хотын биеэ үнэлэгчдийн дунд хийсэн шуурхай үнэлгээ

Он: 2006

Зорилго:  Судалгааны зорилго нь Улаанбаатар хотод биеэ үнэлэх байдал ямар байгаад үнэлгээ хийж, биеэ үнэлэгчдийн байршлын зураглалыг гаргаж, эмэгтэй биеэ үнэлэгчид болон тэдний үйлчлүүлэгчдийн дунд ХДХВ-ийн халдвар тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар зөвлөмж гаргахад оршино.

Улаанбаатар хотын өрхийн эмнэлгүүдийн эмч, сувилагчдын ёс зүйг сайжруулах сургалт явуулах

Он: 2006
 
Зорилго: Улаанбаатар хотын зарим өрхийн эмнэлгүүдэд эмч, ажилтнуудыг нь сургах замаар нээлттэй, ил тод, хариуцлагатай, ёс зүйтэй байдлыг дээшлүүлж, хүнд суртал, чирэгдэл үүсч байгаа нөхцлийг арилгахад чиглэсэн үйл ажиллагаа нэвтрүүлэх

Эх хүүхдийн эрүүл мэнд төсөлд эцсийн үнэлгээ хийх судалгаа

Он: 2006 
 
Зорилго: Японы олон улсын хамтын ажиллагааны агентлагын санхүүжүүлсэн Эх хүүхдийн эрүүл мэнд төслийн үр нөлөө, тогтвортой байдалд эцсийн үнэлгээг хийх

Монголын залуучуудын дунд ДОХ / БЗДХ-ийн талаарх Мэдлэг, Хандлага, Дадалд хийсэн судалгаа

Төслийн нэр: Монголын залуучуудын дунд ДОХ / БЗДХ-ийн талаарх Мэдлэг, Хандлага, Дадалд хийсэн судалгаа

Он: 2005 

Зорилго: 15-24 насны залуучуудын дунд ДОХ / БЗДХ-ийн талаарх мэдлэг, хандлага, дадалд үнэлгээ өгөх 

Үндэсний Нөхөн Үржихүйн Хөтөлбөрт зориулсан удирдлагын арга хэрэгслийн цомог боловсруулах

Жил: 2004 
 
Зорилго: Үндэсний Нөхөн Үржихүйн хөтөлбөрт зориулан арга хэрэгслийн цомог боловсруулж техникийн туслалцаа үзүүлэх

Монгол улс дахь нийгмийн эрүүл мэндийн магистрын сургалтын хэрэгцээнд хийсэн үнэлгээ

Он2004
 
Зорилго: Монголын нийгмийн эрүүл мэндийн сургалтын одоогийн байдал болон хэрэгцээг үнэлж, түүнийг сайжруулах стратегийг тодорхойлох
Зорилт: Монголын нийгмийн эрүүл мэндийн сургалтын одоогийн байдал болон хэрэгцээг үнэлэх, үүнийг сайжруулах стратегийг тодорхойлох

Монгол улсын үндэсний бодлогыг, ДЭМБ-ын тамхины хяналтын суурь конвенцитэй харьцуулсан судалгааны дүн

Он: 2006
 
Судлаачид: Б. Машбадрах MD, С. Төгсдэлгэр НЭМ-ийн магистр, Б. Хонгорзул НЭМ-ийн магистр, Б. Төмөрбат НЭМ-ийн магистр.
Зорилго: ДЭМБ-ын ТХСК-ийн Монгол улс дахь хэрэгжилтийг үнэлэх, үнэлгээний дүн, зөвлөмжүүдийг олон нийт, хэрэгжүүлэгч байгууллагууд болон шийдвэр гаргагч нарын сонорт хүргэх

Анхан болон дунд шатны нийгмийн эрүүл мэндийн тусламж үзүүлэгчдэд зориулсан нийгмийн эрүүл мэндийн суурь сургалтын модулийг боловсруулах

Төслийн нэр: Анхан болон дунд шатны нийгмийн эрүүл мэндийн тусламж үзүүлэгчдэд зориулсан нийгмийн эрүүл мэндийн суурь сургалтын модулийг боловсруулах

Жил: 2004-05
 
Зорилго:  To improve the capacity of primary and secondary health care providers through the provision of necessary, integrated training modules and ‘train-of-the-trainer’ courses.

Тамхины хуулинд өөрчлөлт оруулахыг дэмжих нөлөөллийн үйл ажиллагаа

Төслийн нэр: Тамхины хуулинд өөрчлөлт оруулахыг дэмжих нөлөөллийн үйл ажиллагаа

Он2003
 
Зорилго:  Тамхины хяналтын хуулинд тамхины үнийг нэмэгдүүлэх өөрчлөлт оруулахыг дэмжиж өндөр түвшний бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид болон олон нийтэд зориулсан нөлөөллийн үйл ажиллагаа явуулах
өмнөх 1 дараах

Secondary Content

Анхдугаар бага хурал

Мэдээлэл

Зэргийн шалгалт